-16.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

Багшийн дээдийн нүхэн гарцыг шинэчилнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн авто зам, явган хүний зам, нийтийн тээвэр, нүхэн гарц, барилга, байшингийн орц, гарцаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход ямар хүндрэл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдэх талаар зөвшилцөж, зарим...

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг нар БНХАУ-ын Чиндао хотын эрчим хүчний салбарын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүсний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, шатдаг хийн түлш...

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 73 хувьтай үргэлжилж байна. Нийт 3.9 км тус авто зам нь Содон хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол болон Саппорогийн уулзвар руу нийлэх бөгөөд хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “Өнөөдрийн байдлаар эхний 2.6 км замын...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай I блок, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станцыг Улаанбаатар хот анх удаа дотоодын бонд босгож, богино хугацаанд буюу өнгөрсөн 2024 онд ашиглалтад оруулснаар чадлын дутагдлыг нөхсөн билээ. Үргэлжлүүлэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол тус...

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Одоогоос хоёр жилийн өмнө Сэлбэ гол үерлэж, тухайн орчмын айлууд хүнд нөхцөлд амьдарч байсан. Ойрын жилүүдэд тэр жилийн үертэй харьцуулахад 5-7 дахин их хэмжээний үер буух магадлалтайг мэргэжилтнүүд судалсан. Тиймээс хамгийн эрсдэлтэй байршил болох Сэлбэ голын Натурын орчимд 1.4 км урт түшиц хана бүхий тэгш өнцөгт үерийн хамгаалалтын даланг барьж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар үерийн хамгаалалтын далангийн ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна....

Орон сууцны үнэ өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ

Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас 1 хувиар өсжээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13  хувиар, өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Шинэ орон сууцны нэг...

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн...

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ....тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.

Голуудын усны түвшин нэмэгджээ

Хангай нурууны араас усжих Идэр, Орхон, Урдтамир, өврийн Түй, Шаргалжуут, Чигэстэй, Буянт, Онги, Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Увс нуурын савын Тэс, Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдсэн. Идэр, Урдтамир, Балж, Шаргалжуут, Тэс, Баруунтуруун зэрэг голууд олон жилийн дунджийг 10-45 см, Орхон гол Бат-Өлзий, Хархорин сум орчимд үерийн түвшинг 15-20 см давсан байдалтай...

10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 16-ны 22:00 цагЗам нээх хугацаа: 6 дугаар сарын 18-ны 06:00 цаг Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
78%
0kmh
6%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ