-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Нийгэм

12 их, дээд сургуулийн 62 оюутан жуулчдад тусална

Жуулчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,  Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Монголын оюутны холбоотой хамтран ᠌᠌”Оюутан цагдаа-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ удаа Улаанбаатар хотын 12 их, дээд сургуулийн 62 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллана. Монгол Улс жуулчдын...

Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх сургалт болж байна

 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Америкийн нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан диего хотод үйл ажиллагаа явуулдаг “Sentir global” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд болох  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар,  Эрүүгийн цагдаагийн алба, Дотоод...

Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламж болон Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулсан. Уг үйлдвэрийн ландфиллын байгууламж нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 8.5 сая тонн...

Зарим газарт зам хааж, шинэчилнэ

Нийслэлийн  хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд буй.  Энэ ажлын хүрээнд дараах чиглэлд авто замын засварын ажлыг хийхээр  төлөвлөөд байна. Үүнд, Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрладаг Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр км замыг хаана. Энэ сарын 10-ны 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 15-ны 06:00 цагийн хооронд нээх бөгөөд цементээр бэхжүүлсэн суурь...

“Даншиг наадам-Хүрээ цам 2025”-ыг энэ сарын 27-29-нд зохион байгуулна

НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Тус наадмыг энэ жил анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгож, Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор эхлүүлнэ. Энэ үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн...

Авто замын борооны ус зайлуулах шугамыг хоёр байршилд угсарч байна

ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Зургаадугаар сарын 2-ноос хоёр байршилд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн бөгөөд нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны автобусны...

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд “Тусгай замын автобус төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. BRT буюу Bus Rapid Transit нь зөвхөн нийтийн тээвэрт тусгайлан зориулсан эгнээтэй, түгжрэлээс тусгаарлагдсан нийтийн тээврийн систем юм. BRT-д зорчигчид хоёр талаараа бууж суудаг, тусгай зориулалтын цахилгаан автобуснуудыг ашигладаг. Мөн автобусны шал, зогсоолын...

Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын хийж эхлээд буй. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд Сэлбэ орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил,...

Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар "Цэрэг стратеги"-ийн бэлтгэл сургалтад

Геополитикийн ээдрээтэй, адармаатай энэ цаг үед батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, дайчилгааг зохион байгуулах талаар орон нутгийн удирдлагуудад мэдээлэл танилцуулж, сургалт явуулж байна. 4 жилд нэг удаа болдог энэхүү "Цэрэг стратегийн бэлтгэл” сургалт болзошгүй гамшгийн үед улс үндэстнээрээ бэлэн байхад оршиж байгаа юм.Холбогдох хуулиар энэ асуудлыг манай аймаг нийслэл, дүүргийн ЗД нар хариуцдаг.Тэр...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
40%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ