-16 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Нийгэм

Хөдөө орон нутагт С вирусийн идэвхжил тодорхойлох, сүрьеэгийн оношилгоог хийдэг болно

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 15-65 насны хүн амыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн хамрагдаад байгаа бөгөөд хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн...

Шатахууны үнэ нэмэгдээгүй

Өнөөдөр нефть импортлогчдын холбооны гишүүн болох “Ник” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Петровис” компанийн Маркетингийн албаны дарга Д.Батпүрэв нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдээгүй. Манай салбаруудын хувьд хомсдол үүссэн асуудал алга. Иргэдийн хэрэглээний АИ-92, дизель түлшний үнэд өөрчлөлт ороогүй. Харин АИ-95, 98 зэрэг тансаг хэрэглээний гэх шатахууны үнэд бага зэргийн өөрчлөлт орсон. Ер нь бол цаашдаа үнэ...

Төрийн банк захирлуудаа цомхотгожээ

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Төрийн банкны захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргаж, тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 болгож цөөлжээ. Мөн банкны зарим удирдлагууд, ерөнхий захирлыг өөрчилсөн байна.

Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цолцорборт нүүлгэн шилжүүлэв

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэн, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт...

Ар гүнтийн давааны замыг түр хаав

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун, зүүн талын автозамыг түр хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Өнөөдөр нутгийн төв хэсгээр цасан шуурга болж буйн улмаас тус давааны автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсчээ. Тиймээс тус давааны автозамыг хаасан бөгөөд жолооч нарыг дээрх чиглэлийн замаар зорчихгүй байхыг анхааруулав. Мөн Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн замд цас орж, хальтиргаа гулгаа үүсч байгаа тул орон нутгийн замд...

Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга...

Утааны эсрэг хэвтээ жагсаал боллоо

Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав. Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой аж. ...

Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн их байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр Баруун 4 зам орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 1662 байна. Мөн Бөхийн өргөө, Баянхошуу, 100 айл орчимд агаарын чанарын индекс 581-748 зааж байна. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг...

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ой тохиож байна

Эдүгээгээс 26 жилийн тэртээ буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлаас шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталжээ. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн. Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн байна. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-16 ° C
-16 °
-16 °
65%
1.7kmh
5%
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-16 °
Лха
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ