Нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн салхитай байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, нутгийн зүүн хэсгээр өнөөдөр жавартай хүйтэн салхитай байна. 

Нийт нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -24-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4-9 градус, бусад нутгаар -11-16 градус хүйтэн байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here