Тэтгэврийн нас болон татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагслаа
Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл үе шаттайгаар нэмэх, 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15-25 хувь болгохыг эсэрцгүүцэж МҮЭХ-ноос Сүхбаатарын талбайд 12.00-14.00 цагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
Жагсаалд МҮЭХ-ны уул уурхай, барилга, эрүүл мэнд, боловсролын зэрэг 22 салбар хорооны гишүүд оролцов. Энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагаас илгээлт ирүүлсэн...
Зээл гаргаж өгнө, виз гаргана гэх зараар залилан хийж байна
Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахим гэмт хэрэгтэй холбоотой дараах сэрэмжлүүлгийг гаргажээ. Уг сэрэмжлүүлэгт"Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу. Дээрх утга бүхий зарууд нь худал буюу...
Маргааш төв талбайд утааны эсрэг хэвтээ жагсаал хийнэ
Залуус Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн, чимээгүй хэвтээ жагсаал хийхээр шийдсэн байна. Сүхбаатарын талбайд маргааш болох хэвтээ жагсаалын зөвшөөрлийг өнөөдөр авсан байна. Маргааш 12:00 цагт болох уг жагсаалыг зохион байгуулагчдын зүгээс "Жагсаал болгон дээр халуун цай, аарц, чацаргана барьж ирдэг хүмүүсээ бас урьж байна. Хүйтэнд халуун юм уухад бас сайхан шүү. За Монгол Базалтын Ариунболд ах бидэнд газар...
Солонгост ажиллаж, амьдардаг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй хүүд хандивлажээ
БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг хэсэг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй С.Дэлгэрмөрөн хүүд хандивлажээ. БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг Т.Бат-Эрдэнэ, Д.Болдбаяр нар анх мөнгө цуглуулах санаачилгыг гаргаж, жил гаруйн турш мөнгөний гахайг "тэжээсэн" байна. Ингэхдээ өөрийн ажилладаг "Woonjin express" компанийн байрандаа гахайг байршуулж, хамт ажилладаг бүх монголчууд нь дэмжин оролцжээ. Тус компанийн солонгосчууд ч гахайг хамтран "тэжээж", улмаар жилийн дараа цугларсан мөнгийг хүмүүнлэгийн ажилд...
‘’Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь’’ төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт ‘’Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь’’ төсөл гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа. Уг төсөл нь Хүүхдийг хүчирхийлэл, дарамтаас ангижруулах, төрийн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээг бэхжүүлэх, орон нутаг дахь анхан шатны нэгжийн хүүхэд хамгааллын үйлчилгээний механизмыг дэмжин, олон нийтэд хүүхэд хамгааллын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой билээ. Энэхүү төсөл 2015 оноос Баянзүрх дүүргийн 23, 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 2,10 дугаар хороо болон...
Нэгдүгээр сарын 02-ноос өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт хүчинтэй
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын бүртгэлийг энэ сарын хоёрноос эхлэн зогсоосон. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 94 дүгээр тогтоол гарч үндэсний энгийн гадаад паспортын сунгалтын бүртгэлийг зогсоохоор шийдвэрлэсэн. Тиймээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдэнд шинэ паспортаа авах гэсэн хүмүүс ийнхүү том ачаалал үүсгээд байна.
Энэ талаар Оюуны...
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" 2 үе шаттай хэрэгжинэ
ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран "Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг танилцуулах уулзалтыг зохион байгуулжээ. ХХААХҮЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг энэ оноос хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган тус уулзалтыг зохион байгуулсан аж.
Уулзалтаар Давсны хэрэглээг бууруулах стратеги (Монголчуудын давсны хэрэглээ), Халдварт бус өвчний асуудлаарх ДЭМБ-ын бодлого, стратеги, “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье”...
Тээврийн хэрэгслийнхээ дугаарыг солиход нэмэлт төлбөр төлөхгүй
Авто тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ оны долдугаар сарын 1-нээс шинэчлэхээр болжээ. Автомашины дугааржуулалтыг үсэг, тэмдэглэгээ буюу 4 орон тоо, үсгийг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор MNS 4410:2002 гэсэн стандартыг өнгөрсөн онд баталсан байдаг. Энэ дагуу холбогдох журам, программд өөрчлөлт оруулж шинэчлэхээр ажиллаж байгаа аж.
Шинэчлэлийн хүрээнд өмнө нь хэрэглэгдэж байсан дугаарын үсгийг 11 латин үсгийн тэмдэгтэд багтаан өөрчлөх бөгөөд хэмжээ, өнгө будаг өөрчлөгдөхгүй.
Иргэд тээврийн хэрэгслийнхээ...
Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их” бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцрын агууламж 2.8%-иар их, PM2.5 тоосонцор,...
13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүллээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр хийлээ.
2017 оны 8 дугаар сард “Очир төв” буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Олныг цочирдуулсан энэ хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжигтнээр татан, саатуулаад мөрдөн шалгаж байгаа юм.
Уг гэмт хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх хэрэгтэй гэж үзээд өнөөдрийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
76%
1kmh
0%
Баа
-11
°
Бям
-13
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-16
°
- Advertisement -








































