-14.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Нийгэм

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 4-нд эхэлнэ

Нийслэлийн цэргийн штаб 2018 оны анхны хурлаараа “Цэргийн албаны тухай” хуулийн 34 дүгээр зүйл, ЗХЖШ-ын даргын 2014 онд батлагдсан “Цэргийн, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам"-ыг удирдлага болгон Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/853 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бусад асуудлаар үүрэг, чиглэл өгөх семинарыг зохион...

Тэтгэмж авах хүсэлтээ хорооныхоо нийгмийн ажилтанд гаргана

Шинэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу Засгийн газраас олгох тэтгэмжид хамрагдах иргэдийг сум, хорооны нийгмийн ажилтандаа хүсэлтээ гаргахыг ХНХЯ-наас анхааруулав. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн дагуу жирэмсэн эхэд 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй эхэд 50 мянган төгрөг сар бүр олгоно. Мөн хоёр ихэр хүүхдэд нэг...

Утаа бууруулах шийдлүүдийг танилцуулна

Агаарын бохирдол, утааг бууруулах зарим шийдлүүдийг өнөөдөр Төрийн ордонд танилцуулна. Засгийн газар шинэ оны эхний хуралдаанаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах асуудлыг цогц авч хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдэл, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө зэргийг хэлэлцэх юм. Энэхүү хуралдаан өнөөдөр...

Хүйтний эрч чангарч 43-48 хэм хүрэхийг анхааруулж байна

Ойрын долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Тодруулбал, Увс нуур болон Дархадын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм хүрч хүйтэрнэ. Харин  нутгийн зүүн хэсгээр Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -32-36 хэм хүрч, хүйтэн хононо. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 29-нөөс хойш ихэнх нутгаар хур тунадас орсон. Ялангуяа Сэлэнгэ аймагт 2-4 мм, Хөвсгөл, Архангай аймагт 5-6 мм зузаантай...

НӨАТ-ын баримтаа энэ сарын 08-ны дотор бүртгүүлээрэй

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/-ын тухай хуулийн дагуу иргэдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан олгодог болсон. 20 хувийн буцаан олголтыг авахын тулд иргэд өнгөрсөн оны 12 сарын 31-ны 24.00 цаг хүртэлх худалдан авалтын баримтаа энэ сарын 08-ны дотор www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх шаардлагатай гэдгийг ТЕГ-аас мэдээлэв. Хуулийн дагуу энэ сарын 08-наас хойш бүртгүүлсэн баримтын 20 хувийг буцаан олгох боломжгүй аж. Мөн...

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ буурлаа

Эрүүл мэндийн даатгал нь Монгол Улсын иргэн бүрийн заавал төлөх даатгал юм. Тиймээс эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт харьцангуй өндөр байдаг. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянгаас 240 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар нэгэн байгууллагад харьяалалгүй, хувиараа ЭМД-аа төлөхөд жилд 8600₮ байсан нь нэмэгдэж 46080₮ болсон билээ. Тэгвэл ЭМД-ын шимтгэл төлөх энэхүү хэмжээг шинэ оноос бууруулахаар болсон бөгөөд хувиараа хөдөлмөр...

Хүүхдээ асарч, эмчилж байгаа эцэг, эхэд цалинтай чөлөө олгоно

Засгийн газраас шийдвэрлэсний дагуу нэгдүгээр сараас эхлэн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан эх, эцэг, асран хамгаалагчид тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохоор болж байна. Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай нэгээс гуравдугаар сар хүртэл дээрх журам үйлчлэх бөгөөд өвчилсөн хүүхдээ асарсан тохиолдолд дээрх чөлөөг олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад Засгийн газраас зөвлөмж болгосон юм. Мөн томуу, томуу төст өвчний...

Улаанбаатарт 18-20 градус хүйтэн байна

Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх ихэнх нутгаар хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурна шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос говийн бүс нутгаар секундэд 7-12 метр, бусад нутгаар...

БЗХӨ: С. Зоригтбаатар: Зарим хvмvvс ДОХ-ын шинжилгээний бичгийг арын хаалгаар авч байгаа нь санаа зовоож байна

Монголын боловсрол, шинжлэх ухааны vйлдвэрчний эвлэлvvдийн холбооны Залуучууд, хvvхдийн хорооны дарга С. Зоригтбаатартай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2005 оноос эхлэн ДОХ-оос урьдчилан сэргийлэх ажилд идэвхийлэн оролцож яваа бєгєєд 8000 гаруй хvvхэд, залуучуудад энэ чиглэлээр лекц уншжээ. Бид Монголд аюулын харанга дэлдээд байгаа ДОХ-ын тархалтыг зогсоохын тулд юу хийж болох талаар ярилцлаа. -Хvмvvсийн ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэг нь нэмэгдэж байна. Гэвч євчний тархалт улам л ихсээд байх...

Оны шилдэг хүүхдүүд тодорлоо

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа. Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж, -Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
56%
0kmh
0%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-16 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ