Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус хүйтэн байна.
Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг,...
Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад оруулахаар болжээ
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тэрбээр монголчууд хэдийгээр цөөхүүлээ боловч оюуны шавхагдашгүй ундаргатай ард түмэн болохыг онцлоод эх орныхоо нэрийг оюуны спортоор цуурайтуулсан Х.Хатанбаатар багш болон сурагчдад баяр хүргэв. Улмаар салбарын сайд ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад багтаахаар шийдвэрлэснээ дуулгалаа. Түүнчлэн энэ төрөлд олон...
“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” зөвлөлдөх уулзалт боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын тогтвортой хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрхзүйн таатай орчин бүрдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны чиглэл, оролцоог тодорхой болгох зорилгоор “ХӨДӨӨ АЖ АХУЙН...
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдлаа
-Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг сургуулийн төсөвт нэмж олгохоор боллоо-
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн...
Шилдэг залуу гурван эрдэмтэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо
Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо.
Анагаахын шинжлэх ухааны...
Аж ахуйн нэгжүүд ажилчидаа аюулгүй гэр орондоо харьж байгаа эсэхт анхаарал хандуулаарай
Цагдаагийн байгууллага 2017 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 164948 хүлээж авснаас гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 59809 буюу нийт дуудлагын 36,3 хувь, зөрчлийн дуудлага 93279 буюу 56,6 хувийг тус тус эзэлж байна.
Эхний 11 сарын байдлаар 29576 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 66,4 хувь нь Улаанбаатар хотод, 33,5 хувь орон нутагт үйлдэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэрэг 4251 буюу 16,8 хувиар...
МХЕГ-ын албан тушаалтнуудыг цагдан хорьжээ
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н. Баярсайхан нарыг өнгөрсөн пүрэв гаригт бусдаас хахууль авсан үйлдэл дээр нь АТГ-ынхан саатуулсан билээ. Улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тэр шөнөдөө дээрх хоёр сэжигтний албан өрөө, гэрт нь нэгжлэг хийж, тэдний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан талаар...
Шинэ оноо гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж угтъя
Шинэ жилийн баяр эхэлж байгаатай холбоотойгоор салбар бүрийн төлөөлөл ард иргэдэд анхааруулга хүргэж байна. Та бүхэн сайхан баярлаарай.
https://www.facebook.com/MongolianPolice/videos/1765548093516525/
Сэрэмжлүүлэг: Хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулав
Шинэ жилийн баяр гээд хаа сайгүй баяраа тэмдэглэсэн аж ахуй, нэгж байгууллагууд олон байна. Уг баяраар караоке, бар, цэнгээний газарт хүлээн авалт зохион байгуулдаг бөгөөд баярт хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг нийтлэг зөрчил гардаг талаар НМХГ-аас хэлж байна.
Мөн тавиур дээрээ стандартын архи өрчихөөд хуурамч архи зардаг нь асуудал дагуулдаг байна. Хүнсний дэлгүүрүүд болон гадуур худалдаа наймаа эрхэлж байгаа худалдаачид шинэ жил болохоор хугацаа...
Урлах ухааны онолын цуврал номын ёслол боллоо
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн ордны ‘’Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор’’ дахь Монгол төрийн түүхийн музейд боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, албаны бусад хүмүүс, лам хувраг, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нээлтийн ёслолд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
76%
1kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
Мяг
-18
°
- Advertisement -









































