-15.9 C
Ulaanbaatar
Ням, 12 сар 28, 2025

Нийгэм

Ойн хөнөөлт шавжийг устгаж эхэллээ

Нийслэлийн Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 3000 га, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойн санд 2000 га талбайд ойн хөнөөлт шавжийг устгаж эхэллээ. Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлахаар 13 аймгийн 75 сум, нийслэлийн ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341 мянган га талбайд шавж устгаж байна. Хөнөөлт шавжийг устгахдаа микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж...

Нөөцийн махны худалдаа энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ

Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд 446 хүнсний дэлгүүрт хямдралтай үнээр худалдаж байна. Хонины махыг гулуузаар 1 кг нь 10,000, үхрийн махыг 13,000 төгрөгөөр борлуулж буй өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 6-ныг дуустал үргэлжилнэ. Засгийн газрын тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын махны нөөц бүрдүүлэх зорилгоор 10 аж...

Уламжлалт цагаан идээ боловсруулах аргыг танилцуулах өдөрлөг боллоо

Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан “Лосолын Лааган хүүхдийн хөгжил” НҮТББ, Боловсролын яамтай хамтран Уламжлалт цагаан идээ боловсруулах өдөрлөгийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайд байрлах БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга /1930-1932 он/ асан Лосолын Лааганы нэрэмжит Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв дээр 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулав. Тус арга хэмжээнд Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга,...

Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсарна

 Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Энгельсийн гудамж буюу Нарны гүүрний урд хэсэгт борооны ус зайлуулах шугам угсрах ажлыг эхлүүллээ.  Энэхүү байршилд борооны уснаас шалтгаалан жил бүр авто болон явган хүний замын зорчих хэсэг усанд автаж тогтсон усыг соруулдаг байсан. Тэгвэл Геодези усны барилга байгууламжийн газар 1 км борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. 

Зайсангийн гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд...

Зүүн аймгуудын нутгаар бороо орж, салхитай сэрүүхэн байна

Нутгийн зүүн хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга...

Нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг байна

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын байгууллагуудаас ирүүлсэн тайлангаар нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 3.6 сая төгрөг, тансаг зэрэглэлийн орон сууцны 1 м.кв дундаж үнэ 7.1 сая төгрөг байна. Эдгээр байгууллагын худалдсан худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн 54 хувийг газар, 41.8 хувийг орон сууц, 3,4 хувийг арилжааны зориулалтай ҮХЭХ, 0.3 хувийг...

Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар бороо, цас орж, говиор салхи шуургатай

Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан...

Тарвагыг суурьшлын бүсээс шилжүүлэн нутагшууллаа

Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор монгол тарваганы (Marmota sibirica) тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээлийн дутагдалд орон хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг асуудлууд үүсээд буй. Үүнтэй холбоотойгоор дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу 2017 оноос эхлэн Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьт зэрэг суурьшлын бүсээс нийт 286...

Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
0%
Дав
-19 °
Мяг
-18 °
Лха
-14 °
Пүр
-15 °
Баа
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ