“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа
2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.
Ингэснээр 2026 ондоо багтаан бүтээн байгуулалтын ажил эхлүүлнэ гэж тооцоолжээ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерт нэгдүгээр шатанд саналаа ирүүлсэн Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад зэрэг долоон орны 27 аж ахуйн нэгж оролцоно. Метро ашиглалтад орсноор иргэд автобусаар 45 минутад зорчих зайг 15...
Нийт нутгийн 80 орчим хувь нь цастай байна
ЦУОШГ-ын мэдээллээр нийт нутгийн 79 хувь нь цастай байна.
Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэд цасны зузаан 20 см-ээс дээш байгаа юм.
Харин Увсын Өндөрхангай, Сагил, Түргэн, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Завханы Баянтэс, Цэцэн-Уул, Тэс, Нөмрөг, Баянхайрхан,...
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгж шалгарч, дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид...
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Манай орны ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх,...
Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм. Мөн...
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина. Төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай аравдугаар сарын 24-ний өдөр байгуулсан.
Өнөөдрийн байдлаар төслийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна
Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа билээ.
Энэхүү бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу...
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.6 хувиар нэмэгджээ
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувь буюу 753.7 тэрбум төгрөгөөр өсжээ.
Үүнд боловсруулах аж үйлдвэр 9 хувь буюу 614.6 тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 33.6 хувь буюу 605.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.5...
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн...
7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажиллалаа.
Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
1kmh
4%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-20
°
Дав
-22
°
Мяг
-22
°
- Advertisement -










































