-27.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Нийгэм

Зайсангийн хуучин гүүрийг буулгаж дууслаа

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр хуучин гүүрийг буулгаж дууслаа. Шинэ гүүр барих өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Уг шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулах юм. Гүүрийн ажлын явцтай нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн байршил дээр нь очиж, танилцлаа. Уг байршил дээр шинэ гүүрний шон, суурь цутгах, арматур бэлтгэх, дам нурууг...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн ёслолд оролцон ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Тэр бээр хэлсэн үгэндээ, ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны түүхтэй монголчууд энэ өдрийг охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах бодлогын хэрэгжилтийг дүгнэн...

Ихэнх нутгаар дулаарна

Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3-8...

650 шүүрт худгийг засварлана

ГУББГ-аас энд онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрахаар төлөвлөсөн. Нэмэлтээр нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран хоёр байршилд нийт 1.3 км авто замын борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байна. Энэ талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөртөө нэмэх хэм рүү шилжсэн үед буюу гуравдугаар...

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ

Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949 автобус үйлчилгээнд явж, нийт 492.794 зорчигч тээвэрлэлээ. Үүнээс бэлэн мөнгөөр өдөрт дунджаар 15 мянган зорчигч зорчдог талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээвэрт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жолооч нарын цалинтай адил жигдрүүлэх, жолооч автобусны эцсийн буудалд удаан...

Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгийг төвлөрүүлнэ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тодрууллаа. Тэрбээр “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт...

Нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, •    Явган эргүүлд 1172 алба хаагч,•    Хамгаалалтад 360 алба хаагч,•    Замын зохицуулалтад 1230  алба хаагч, нийт 3182 алба хаагч 224 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэнэ.

Баярын өдрүүдэд нийслэлийн харьяа эрүүл мэндийн төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг  77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.  

Их эзэн Чингис хааны алтан хөшөөний нээлтийн ёслол болж, хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн  хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт энэ өдөр (2025.03.01) Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг хүндэтгэн залах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцлоо.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ