МОДОН МОГОЙ жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс
Гал суудлын цээр: Энэ жил улаан өнгийн эд, мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унах, төмрийн аюулаас болгоомжил. Улаан идээ бүү гарга. Өвс шарлах үед, намрын адаг сард анхаар. Нохой сарын 20-ны өдөр баруун зүгт бүү оч. Од харшилна. Толгой, цээжин бие өвдөхөөс болгоомжил
Хий суудлын цээр: Энэ жилд шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах,...
Улаанбаатар хотын уулзваруудыг бүрэн камержуулж, мэдээллийг нэгтгэн, боловсруулалтыг хиймэл оюун ухаанаар хийж байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камерыг суурилуулж, ашиглалтад оруулаад байна. Мөн эдгээр камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаанаар камерт бичигдсэн мэдээллийг бүрэн хянах боломжтой. Жишээлбэл, гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээлэл холбогдох газрууд руу дамжуулагдана.
Хот тохижилтын салбарт парк шинэчлэл хийснээр өнөөдрийн байдлаар 673 машин техниктэй ажиллаж байна
Хот тохижилт, нийтийн аж ахуйн салбар бол Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр, ая тухтай харагдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход чухал үүрэгтэй. Тиймдээ ч Улаанбаатар хотын зүгээс тус салбарт парк шинэчлэлт хийж, үе шаттай ажлууд төлөвлөн гүйцэтгэж байгаа билээ. Хот тохижилтын салбарын ажилтнуудын цалинг 1000 ам.долларт хүргэх, тэднийг ажил үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор машин, техник, тоног төхөөрөмж, багаж...
Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ
Энэ сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Уг зохицуулалт хэрэгжсэнээр нийтийн тээврийн салбарт ямар өөрчлөлт гарсан талаар болон сар шинийн баяраар ямар зохицуулалт хийж буй талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.
Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих...
Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан бол энэ онд 41 байршилд авто замыг шинэчилнэ.
Мөн авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөлөө. Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна....
“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн...
“Батлан хамгаалахын эрсдэлийн удирдлага, эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлийн удирдлага сайтай гурван яамыг шалгаруулсны нэгээр Батлан хамгаалах яам тодорчээ.
Засгийн газрын энэхүү хэлэлцүүлэгтэй уялдуулан төсөвт болон төрийн өмчит аж ахуйн 91 нэгж байгууллагын төсвийн шууд захирагч, санхүү, материал хангалт, дотоод хяналт, эрсдэлийн удирдлага хариуцсан 450 гаруй албан тушаалтныг хамруулсан “Батлан...
Нутгийн хойд хэсгээр маргааш цасан шуурга, өмнөд хэсгээр шороон шуургатай
Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусна
Сар шинийн баяын өмнөх өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн.
Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байв. Тиймээс энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан юм.
НИТХ: “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулахыг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулсны дагуу өнөөдрийн хуралдаанаар дараах 20 гаруй асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Харин зарим асуудлыг төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хойшлуулав.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн зүгээс...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
76%
1kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
Мяг
-18
°
- Advertisement -









































