"Чулуун нүүрсээ хуурай аргаар нэрж боловсруулаад, мега төслүүдийн санхүүжилтэд ашиглаасай"
Найрамдлын район нэртэйгээр 1965 онд байгуулагдаж байсан Баянзүрх дүүрэг өдгөө 43 хороо, 500 орчим мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Монгол Улсын Засгийн газраас “Улаанбаатар хот 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд таниулах, мэдээ мэдээллээр хангахад анхаарч буй. Энэхүү бодлогын хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид тойрогтоо ажиллаж, сонгогчдийнхоо санал асуултад хариулт өгч байгаа юм. Багахангай, Налайх, Багануураас эхэлсэн энэхүү...
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус...
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууц, Ногоон нуур 1008 айлын орон сууцыг ирэх зун ашиглалтад оруулнa
Нийслэлийг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны төслийн явцтай нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан баг танилцлаа. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур 1008 айлын орон сууц болон СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц”-ын байршил дээр ажиллав.
Нийслэлийн...
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын...
Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах эрхийн гэрээ байгуулж байна
Жижиг, дунд үйлдвэрийг сурталчлах, орон нутгийн бизнес болон үйлдвэрүүдийн хоорондын уялдаа холбоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөл хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайг хамарч хэрэгжиж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайг хамгаалалтын зурвасаар хашаалсан. Улаанбаатар хотоос арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт паркт нүүлгэн шилжүүлэх...
Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах хэд хэдэн асуудлыг танилцуулж, хорооны гишүүдэд мэдээлэл өгч, тайлбар хийлээ.
Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшлийн газарт хийн түлшний...
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.
Уулзалтаар үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудал зэргийн талаар хэлэлцэнэ.
Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно
Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан болж, халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд халиа тошинд хийсэн эрсдэлийн үнэлгээний талаар НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах танилцууллаа.
Тэрбээр “Нийт халиа тошин үүссэн байршилд хийсэн үнэлгээний үр дүнгээр Сонгинохайрхан дүүрэг эмзэг байдлын “маш их” эрсдэлтэй түвшинд байна. Мөн Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн хувьд...
10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах чиглэлд үе шаттай олон төсөл, арга...
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан өнөөдөр мэдээллийг өглөө.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
2kmh
6%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-14
°
Мяг
-17
°
- Advertisement -









































