-28.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хойшлуулсныг НИТХ дахь АН-ын бүлэг эсэргүүцлээ  

НИТХ-ын ээлжит хурал өнөөдөр болж байна. Хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой байсан боловч дахин эргэж харахаар олонхийн бүлэг хойшлууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь нийслэлчүүдийн хамгийн их хүсэн хүлээсэн ажил. Нийслэлийн төсөв дээр иргэдээс санал авах үед оролцогчдын 70 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг яаралтай шийдэхийг санал болгосон байдаг. Гэвч энэ ажил бүтэн жил 6 сарын дараа хөндөгдөж эхэлсэн боловч дахин...

Багш ажилчидын тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд, БСШСЯ-ны харьяа боловсролын байгууллагын албан хаагчид оролцлоо. Нийт 2400 багш, боловсролын салбарынхан гурван хэсэгт хуваагдан улсын хоёрдугаар зөвлөгөөнөө хийсэн юм. Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх...

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна. Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины салбар хороодын дарга, Монголын морин...

Төр, төрийн бус байгууллага, иргэнтэй харилцан итгэлцлийг бэхжүүлэх тогтолцоо бүрдэнэ

Mөрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Засгийн газрын хүчин төгөлдөр үйллчилж буй тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх тухай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарсан юм. Тодруулбал барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын...

“Улаанбаатарын өвлийн наадам” болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах...

Замын зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаа ихэссэнийг анхааруулж байна

Хүйтэрч цас их орж байгаагаас зарим чиглэлийн автозамын цас зузаарч, зорчих хэсэг хүндрэлтэй, хальтиргаа гулгаатай байгаа тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлээр зорчигч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар...

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт ирэх даваа гарагт болно

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачлагаар зохион байгуулагддаг...

Цахим орчинд энгийн код ашиглахгүй байхыг санууллаа

ЦЕГ-аас бусдын фэйсбүүк хаягаар хууль бусаар нэвтэрч, бүлэглэн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг илрүүлсэн талаар  сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид фэйсбүүк хэрэглэгчдийн хаягийг олзолж, тэдний найз нөхөд, хамаатан садан руу мөнгө гуйх, мөнгө өгөхийг шаардах үйлдэл хийдэг байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж одоогоор 40 орчим хохирогчийг залилсан 10 хүнийг шалгаж байна. Гэмт этгээдүүд нь иргэдийн цахим хуудаст...

Барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсэг байгууллаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Холбогдох санал дүгнэлтийг ирэх сарын 15-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт даалгав. Мөн "Шүд эрүү нүүр"- ний төвд зориулан барилга худалдан авах асуудлыг...

АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна гэсэн зар сурталчилгаанд хууртаж болохгүй !!!

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс боллоо. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
69%
0kmh
0%
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-18 °
Лха
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ