Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүүлнэ
Нийслэлийн архивын газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон 2018 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав.
Нийслэлийн архивын газар 2018 оныг “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд архивын баримт бичгүүдийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх, дүүргүүдэд архивын тасаг ажиллуулах, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдлийн үнэлгээг нэвтрүүлэх, нөхөн бүрдүүлэлтийн чанарыг...
Сарын сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-28-нд зарим газраар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Мөн энэ сарын 26-нд нутгийн зүүн...
Өнөөдөр НӨАТ-ын азтан тодорно
НӨАТ-ын урамшууллын 2017 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр /2017.12.23/ 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн супер шагнал 100 сая төгрөг байх аж.
"Мөрөөдлийн шинэ жил" дөрөв дэх жилдээ боллоо
Нийслэлийн хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээ болох "Мөрөөдлийн шинэ жил" арга хэмжээ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Энэхүү арга хэмжээг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна
Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байна.
Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж, томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлж байгаа аж.
Монголбанк бодлогын хүүгээ буурууллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа.
Энэ оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна.
Энэ оны эхний гурван улиралд эдийн засаг хүлээлтээс давж өслөө. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт...
Иргэдийн 60 хувь нь тэгш, сондгойгоор хязгаарлахыг дэмжжээ
Шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал жирийн үетэй харьцуулахад нэмэгдэж буй. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан юм.
Санал асуулгад нийт дөрвөн мянган иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжжээ. Харин 1.6 мянга...
Д.Ганхуяг цагдаагийн дарга, Ерөнхий прокурор нарт хандлаа
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг охиныхоо асуудлаар Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга хандаж гомдол гаргажээ.
Тодруулбал, түүний охин Г.Номуундарь цахим сүлжээнд нэгэн бичлэгийг цацсан нь нийгэмд шуугиан тариад байгаа. Тухайлбал, өөрийгөө болон хамаатны дүүгээ хар тамхи хэрэглэгч хэсэг залууст хүчирхийлүүлсэн. Тиймээс тэднийг нэр устай нь олон нийтэд зарлаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахыг хүссэн билээ.
Харин охины аав Д.Ганхуяг энэ хэргийн үнэн мөнийг олтол явна гэж мэдэгдсэн бөгөөд энэхүү хэргийг...
НӨАТ-ын буцаан олголтыг Цагаан сарын өмнө олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэн анхны жил болох 2016 онд төлсөн албан татварын 20 хүртэл хувийн урамшуулал хэлбэрээр 499’700 татвар төлөгч иргэнд 35.1 тэрбум төгрөг олгожээ.
Харин энэ оны эхний 11 сарын байдлаар 638’975 татвар төлөгч иргэнд 60.8 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байна. Тиймээс Татварын ерөнхий газраас буцаан олголтын системийг боловсронгуй болгох чиглэлээр яам болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа...
Жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон хүртээлээ.
Шагналыг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгөв. Ард түмний дунд “Банш Батаа” хэмээн алдаршсан тэрбээр өмнө нь Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
0kmh
5%
Баа
-10
°
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-14
°
Мяг
-18
°
- Advertisement -








































