Өнөөдөр "Зулын 25-ны Их дүйчэн өдөр"
Буддын шашинт улс орон,түмний дотор монголчууд Өвлийн тэргүүн сарын Билгийн 25-ныг ‘’Зулын 25-ны Их дүйчэн өдөр’’ хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж ирсэн түүхтэй.
Шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25 юм. (Богд Зонхова 1357 он буюу...
Чимэглэл хийх ийм л амархан /шинэ жил/
Гарын доорх материалаар шинэ жилийн чимэглэл хийх. Шинэ жилийн баяр бол гэр бүлээрээ өнгөрөөх, жилдээ ганцхан тохиох хамгийн сайхан баяр. Удахгүй болох гэж буй энэхүү баяраар гарын доорх материалаар донжтой, гоёхон чимэглэлүүд хийх бүрэн боломжтой ажээ.
Дүрс бичлэг:
Цалингийн дундаж хэмжээ 955.9 мянган төгрөг болж нэмэгджээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний 11 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Тус хорооны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны гуравдугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 71.6 (8.1%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 10.7 (1.1%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:
1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын...
“Шаркууд” нулимсаа гартал инээж, хэнийг шоолов...
“Монгол ТВ” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгийн “Шаркууд” болох “Хас банк”-ны Ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, “МАК”-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ын Ерөнхий захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар сүүлийн дугаар дээр нэгэн бизнес эрхлэгчийг нулимсаа гартал инээж шоолов. Учир нь тухайн бизнес эрхлэгч бүсгүй хумстай бээлий хийсэн нь тэдэнд их л инээдтэй санагдсан бололтой. Тэднээс тухайн бээлийг шинэлэг гэдэг...
АТГ-аас ХХААХҮЯ-нд зөвлөмж хүргүүлэв
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлж байна. Тэгвэл өнөөдөр АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг ХХААХҮ-ийн яаманд ажиллав.
АТГ-ын ажлын хэсгийнхэн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ТЗУГ-ын дарга Д.Энхбат нарт авилгын эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүлээлгэн өгч, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 2017...
Тээврийн хэрэгслийн албан татварыг цахимаар төлөх боломж бүрдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилтын хүрээнд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх зорилго бүхий SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний системийг төслийн...
Сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо
Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах...
Н.Дашзэвэг: Манай улс дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй орон болжээ
-Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгууллаа-
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл санаачилсан. Тэгвэл энэхүү хуулийн төслийн хүрээндээ салбарын мэргэжилтнүүд, эдийн засагчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл, арилжааны банкны төлөөлөгчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Банкнуудын олгож байгаа зээлийн хүүгийн хувь хэмжээ, зээл...
Энхийг сахиулсан цагдаа нарыг шагнав
Өмнөд Судан улс дахь UNMISS ажиллагаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч анх удаа цагдаагийн чиг үүргээр амжилттай гүйцэтгэсэн билээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Бат-Оргил нарыг 'Цагдаагийн гавьяа' тэмдгээр шагналаа.Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба...
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарах төлөв гарчээ.
Тодруулбал, энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
0%
Пүр
-13
°
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
- Advertisement -









































