-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Нийгэм

С.Цогтсайхан агсныг “Хонхны дуу”-тай нь дурслаа

Жил бүрийн энэ өдөр Ардчилсан хувьсгалын ой тохиодог билээ. Ойн хүрээнд өнөөдөр “Монголын Ардчилсан хувьсгалын дууч” хэмээн ард түмний зүрх сэтгэл, ардчиллын түүхэнд тодоор үлдсэн С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний хөшөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын гишүүд, дэмжигчид, партизанууд цэцэг өргөлөө. Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-нд монгол орон даяар өөрчлөлт, шинэчлэлийн дуу цуурайтаж, өнөөгийн нийгмийн үндэс суурийг тавих түүхэн жагсаал, цуглаан болж байв....

Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлнэ

Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хурал Төрийн ордонд боллоо. Энэхүү чуулга уулзалтад манай улсын уламжлалт анагаах ухааны салбарын урдаа барьдаг шинжлэх ухааны доктор, профессор, академич нараас гадна ОХУ, Япон, Солонгос, Энэтхэг, Польш зэрэг улс орнуудын эрдэмтэн, судлаачид оролцлоо. Монголын уламжлалт анагаах ухаан түүхэн цагийн үед хэзээ ч тасраагүй, улам хөгжин ирсэн учраас цаашид орчин үеийн шинжлэх ухаантай холбож, дэвшилтэт технологид суурилсан эрүүл...

Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, уг хуулийн төслийг баталлаа. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталсан, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байсан. Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой өвчнүүдээс мал сүргээ хамгаалж, эрүүлжүүлэх нь нэн чухал...

Б.Шижирбат “Asia’s Got Talent”-ын финалын үзүүлбэрээрээ гэрлэх санал тавилаа

Asia's got talent санал хураалт эхэллээ. Canion Shijirbat-д өнөөдрөөс 12 сарын 14 хүртэл 3 аргаар саналаа өгөөрэй. FB timeline дээрээ Public тохиргоотой #AGTVote8 гэж бичээрэй https://t.co/fNs2xRwGKH хуудасны message рүү орж дорхи хөх өнгийн 3 мөрт дээр дарж цэс гаргаад VOTE гэж сонгоод зургаас гүйлгэж Шижрээг сонгоод vote дараад 10 гэж бичээд санал өгнө үү. Google-ээр өгөхийн тулд google нэвтэрч орно эсвэл gmailаа идэвхжүүлээд дараа...

Газартай холбоотой өргөдлийн шийдвэрлэлтийг иргэд гар утсаараа авдаг болно

Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо. Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд менежер программыг 21 аймаг, 330 сумын интернетийн нэгдсэн системд нэвтрүүлэн...

Сэлбэ гол дагуу мөсөн хотхон сүндэрлэнэ

Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү мөсөн хотхонд 70х24, 30х19 хэмжээтэй 2 ширхэг мөсөн гулгуурын талбай...

Үр дүнтэй төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Мерси Кор ОУБ-ын суурин төлөөлөгч Рамеш Сингхийг хүлээн авч уулзлаа. Мерси Кор ОУ-ын хүмүүнлэгийн байгууллага 1999 онд Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Энэ хүрээнд орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, ил тод, иргэний нийгэм байгуулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд Монголын ард...

АМГТГ-ын даргаар Х.Хэрлэнг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилжээ. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрбээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, 'Монгол Шуудан' компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга, 'Дарханы төмөрлөгийн үйлдвэр' ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” ХХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан...

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, газар, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, баг, хорооны...

Ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна

Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 9,10-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор болон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
65%
0kmh
9%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-17 °
Дав
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ