2010 оноос хойш махны экспорт анх удаа 20 мянган тонн-д хүрлээ
Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр компанийн төлөөлөл болгож “Мах маркет”, “Мах импекс” компаниудад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар өнөөдөр ажиллалаа.
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 22620 тн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, ИБНИУ, БНСУ, Япон, Казахстан, Катар, Эмират улсуудад экспортолсон байна. Экспортын орлого нийт 44 сая ам.доллар буюу...
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Улаанбаатар хотын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсөв хийх явцдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал хүсэлт авчээ.
2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор мянга гаруй иргэн санал өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг нийслэлийн иргэд хүсчээ.
Үүнд,
Гэр хорооллын дахин төлөвлөлт
Нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт
...
Сайд Б.Батзориг:Монгол, Вьетнам 2 улсын хооронд махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд шууд нислэгтэй болох асуудлыг судална
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд 60 гаруй жилийн дипломат харилцааны түүхтэй хоёр орон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, санал нэгдэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөн хэлсэн.
Монгол Вьетнам 2 улсын худалдааны эргэлт 40 гаруй сая ам доллар байна. Худалдааны эргэлтийг цаашид 50...
Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах санамж бичгийг үзэглэлээ
Монгол Улсад хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулахад мэдлэг туршлага дамжуулж, хамтран ажиллахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Хөдөө аж ахуй, загас, хүнсний корпорацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулалаа.
Монгол Улсад тус бөөний худалдааны төв байгуулагдсанаар хөдөө аж ахуй, газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт түгээлтийг дэмжих замаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн амьжиргааг тогтворжуулахад...
“Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт эхэллээ
ХХААХҮЯ-аас 2 дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган” ба “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид хамрагдаж, үндсэн илтгэгчээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис ажиллаж байна. Энэхүү сургалт МҮХАҮТ-ын байранд 2017 оны 11 дүгээр сарын...
Төв архивт хадгалдаг хосгүй үнэт баримтуудыг дэлгэлээ
Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Архивын албаны үүсэл хөгжил, уламжлал шинэчлэл” сэдэвт архивын хосгүй үнэт гэрэл зураг, баримт бичгийн үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэн Архивын ерөнхий газрын байранд арванхоёрдугаар сарын 15-ыг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.
...
Агаарын чанар: Толгойт, Телевиз орчимд маш их бохирдолтой байна
Агаарын чанарын албаны гаргасан мэдээгээр өнөөдөр 08.30 цагийн байдлаар МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 695 буюу маш их бохирдолтой байна. Харин Толгойт орчимд агаар их бохирдолтой байгаа бол Амгалан, Монгол газар, Баянхошуу орчимд дунд зэргийн бохирдолтой гэж гарчээ.
ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд Мишээл экспо, Ургах наран орчимд хэвийн байна.
Агаар маш их бохирдолтой буюу...
Улаанбаатарт 17-19 градус хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, явган шуурга шуурна.
2017 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 метр, тал...
С.Батболд: Эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бонд гаргах эрхтэй болох нь чухал
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсөв, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хуулиараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5 гэхэд Нийслэл хотын төсөв батлагдаж, мөн сарын 20 гэхэд дүүргүүд төсвөө баталж дуусах заалттай. Энэ хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар арванхоёрдугаар сарын 25- нд буюу хуулийн хугацаандаа ирэх оны төсвөө НИТХ-д өргөн барьсан билээ.
Монгол Улсын...
"PRIUS" машинтай хүн заавал уншаарай
Приус машиныг Тоёота корпораци 1997 оноос анх үйлдвэрлэсэн. Приус 10 гэж нэрлэдэг анхны загвараа 2001 он хүртэл үйлдвэрлэсэн. Прис 11-ийг 2001-2003 онуудад, хоёр дахь хувилбар болох Приус 20-ийг 2003-2009 онуудад үйлдвэрлээд. 2009 оноо гурав дахь үеийн Приус 30-ийг үйлдвэрлэж байна. Приус 20 загварыг 2005-2009 онуудад Хятадад үйлдвэрлэсэн байжээ.
Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
68%
0kmh
0%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-13
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -










































