Засгийн газар өрх толгойлсон эх /эцэг/-чүүдийг дэмжинэ
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсныг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хүн амын өсөлтийг дэмжих, гурав хүртэл настай хүүхэдтэй болон өрх толгойлсон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой энэ хуульд:
Дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа
Эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд
Хүүхэд асрах чөлөөтэй болон ажилгүй, эсвэл оюутан эх 0-3 хүртэлх...
Аймаг, сумдыг эрчим хүчээр нэн даруй хангахыг үүрэг болгов
Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болголоо.
Өнгөрсөн Лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон...
Их, дээд сургуулиудын элсэлт эхэллээ
Элсэлтийн Ерөнхий шалгалтын хариу оноо гарч их, дээд сургуулийн элсэлт эхэлж байна. Шалгалтын оноо гарснаар элсэгчид онлайнаар элсэх сургуульдаа бүртгүүлэх боломж бүрдэж буй юм.
Их, дээд сургуулиуд энэ жил 300 орчим мэргэжлээр их, дээд сургуулиуд элсэлт авах бөгөө ЭЕШ-ыг 40387 суралцагч өгчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан журмын дагуу их, дээд сургуульд элсэгчдийн босго оноо 400 онооноос дээш байх юм.
Тодруулбал МУИС-ийн бүртгэлийн хугацаа...
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орно
ДОХИО!!! Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орж, борооны өмнө салхи ширүүсэх нөхцөл бүрдэж байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 3-нд буюу маргааш ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Энэ...
Мэндийн Зэнээ агсаны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа
УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.
М.Зэнээ агсаны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь...
Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг хүлээн авав
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн ОХУ, ХБНГУ, БНТУ, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчдийг өнөөдөр тус тус хүлээн авч уулзлаа.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгчидтэй уулзах үеэр хоёр улсын шүүхийн хооронд олон жилийн уламжлалт сайхан харилцаа тогтосныг тэмдэглээд хоёр талаас хүчин чармайлт гаргасны үр дүнд...
Зээрийн сүргийг хамгаалж усан сан байгуулжээ
Дорнод аймагт бороо ороогүйгээс ган болж, зээр олноороо цангаж, харангадаж үхжээ. Тиймээс “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, зээрийн бэлчээрт усан сан байгуулж, усалж эхэлсэн байна.
Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нэг усан санд дунджаар...
“Новартис” сангийнхныг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцарь улсын “Новартис” сангийн захирал Анн Аертсыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Новартис”сангийн ТУЗ-ийн гишүүн Jьrgen Brokatzky-Geiger, Новартис сангийн Дэлхийн эрүүл мэндийн төслийн дарга Bakhuti Shengelia, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар болон бусад албаныхан оролцлоо. Тэд дэлхийн 185 орноос 3 хотыг сонгон хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөр, болон бусад төсөл хөтөлбөрийн...
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил дуусч, нээлтийг хийлээ.
Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн...
26 албан хаагч түймрийн голомтод очоод байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч /Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан ‘’МТ 1001’’ дугаарын ‘’МИ171Е’’...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
84%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-19
°
Бям
-22
°
Ням
-16
°
Дав
-13
°
- Advertisement -










































