Төрийн дээд одон медаль гардуулав
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн удирдлагууд өнөөдөр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, ТАЗ-ийн нийслэл дэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Алтанцэцэг, нийслэлийн Газрын албаны нягтлан бодогч...
Швейцарь улстай ХХАА-н салбарын боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Жан-Жак Де Дарделыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд П.Сэргэлэн Монгол-Швейцари улсын хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажилладагт, Швейцарийн Холбооны Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй Монгол ногоо, Ногоон алт, мал аж...
“Соёлын наадам” 11 дэх жилдээ Хүй долоон худагт болно
СУИС, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ), Солонгосын МЕТАА компани хамтран “Соёлын наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй долоон худагт зохион байгуулна.
Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой тус наадам нь анх 2008 онд СУИС-ийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компанийн зөвлөх, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүний сайн дурын үндсэн дээр...
Газар тариалангийн техник, тоног төхөөрөжмийн шинэчлэл 60 орчим хувьтай байна
Монгол Улсын засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй хийсэн уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахаар болсон. Газар тариалангийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын эхний гэрээ /2017.07.03/ зурагдсан. Харин дараагийн шатны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын...
Онцгой байдлын алба хошууч генералтай боллоо
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнд цэргийн дээд цол хүртээлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн...
“Наадам” шоу болно
Үндэсний баяр наадмаар буюу энэ сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс Монголд анх удаа өвөрмөц “Наадам” шоуг зохион байгуулна..
Жуулчид, наадамчин олонд үндэсний язгуур урлаг , өв соёлынхоо гайхамшгийг сурталчлах зорилготой тус шоунд эх орноо олон улсад сурталчилж буй Монголын язгуур урлагийн сор болсон уран бүтээлчид оролцох юм. Мөн орчин үеийн урлагийн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.
Шоу хоёр хэсэгтэй бөгөөд тоглолтод “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”,...
Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь
Үндэсний их Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна.
ТӨРИЙН БАНК:
Долдугаар сарын 8-10-ны өдрүүдэд бүх салбар нь 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 11-ний өдөр Занабазарын музейн замын урд байрлах салбар, Хурд хороолол дотор байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 12-ны өдөр Мөнгөн завьяа, 120-ийн автобусны буудлын баруун талд...
Хотын дарга иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Шинэ өргөө” хотхоны иргэдийн хүсэлтийн дагуу тухайн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин өөрчлөх үүрэг, даалгаврыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө.
“Шинэ өргөө” хотхон нь 1000 гаруй оршин суугчтай бөгөөд 2013 оноос баригдаж эхэлжээ. Энэхүү хотхоны барилгын төлөвлөгөөнд анх 70 хувь нь ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, агаар солилцоо, нарны тусгалын...
Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан эхний иргэн орон сууцны түлхүүрээ гардлаа
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын...
Хүй долоон худаг руу автобус 1000 төгрөгөөр үйлчилнэ
Баяр наадмын өдрүүдэд өглөө 08:00 цагаас орой 22:30 хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлнэ.
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 87 чиглэлд их багтаамжийн 676, туслах 5 чиглэлд бага багтаамжийн 21, зуслангийн 3 чиглэлд 5 нийт 711 автобус үйлчилгээнд гарна.
Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж "Мишээл экспо төв” рүү нийт 10 чиглэлийн 62 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 24...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
0kmh
40%
Бям
-16
°
Ням
-12
°
Дав
-14
°
Мяг
-12
°
Лха
-7
°
- Advertisement -









































