“Наадам” шоу болно

Үндэсний баяр наадмаар буюу энэ сарын 11-нд “Корпорейт хотел энд конвеншн центр”-ээс Монголд анх удаа өвөрмөц “Наадам” шоуг зохион байгуулна..

Жуулчид, наадамчин олонд үндэсний язгуур урлаг , өв соёлынхоо гайхамшгийг сурталчлах зорилготой тус шоунд эх орноо олон улсад сурталчилж буй Монголын язгуур урлагийн сор болсон уран бүтээлчид оролцох юм. Мөн орчин үеийн урлагийн хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.

Шоу хоёр хэсэгтэй бөгөөд тоглолтод “Дэлхий”, “Тэнгэр аялгуу”, “Алтан Ураг”, “UB drums” хамтлаг, “Natur Dance” продакшн, “Баян Монгол” чуулга, “Шанз 3”, төгөлдөр хуурч С.Алимаа, уран нугараач О.Цэцэглэн нар оролцох аж. Шоуны дараагийн хэсэг нь хүлээн авалтын танхимд партигаар үргэлжлэх бөгөөд наадмын хуушуур, хөнгөн зуушаар дайлуулж, коктейл шимэнгээ “Жаз лаб” студийн дэргэдэх жаз хөгжмийн хамтлагийн ая дуу сонсч, DJ BTB, төгөлдөр хуурч Дооноо нарын хамтарсан үзүүлбэрийг сонирхож, бүжиглэж цэнгэх боломжийг зохион байгуулагчид нь бүрдүүлжээ.

Тасалбар нь 60 мянган төгрөг бөгөөд наадмын хуушуур болон хөнгөн зууш багтсан байна. Шоу болох концертын танхим угталтын хэсгээсээ эхлээд монгол ахуйг мэдрүүлсэн орчныг бүрдүүлэх юм байна.