-21.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Нийгэм

Мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт боллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Орон нутгийн хоршоод болон аймгуудийн жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахжуулах зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган, Их Тамир, Тариат сумдад /2017.06.28-30/ сургалт зохион байгууллаа. Мах сүүний анхдугаар аяны хүрээнд түүхий эд бэлтгэлийг хоршоодоор дамжуулж хэрхэн бэлтгэх, сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр мэргэжилтнүүд харилцан туршлага судлав. Түүнчлэн хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, хоршооны бүтэц, бизнесийн менежмент, сэдвээр сургалт...

Баривчлах ялаар шийтгүүлсэн хоригдлууд суллагдаж эхэллээ

Шинээр баталсан Эрүүгийн хуулийг энэ сарын нэгнээс мөрдөж эхэллээ. Энэ хуулиар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудын ялыг хөнгөлж, заримыг нь чөлөөлж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Дамба,"2002 оны Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдсэн 4727 ялтныг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялын үндсэн төрөл болох баривчлах ялыг байхгүй болгосонтой холбогдуулан 1-6 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгүүлсэн ялтнуудыг...

А.Гансүхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байгааг бид өмнө мэдээлсэн. Уг хурлын шийдвэрийг шүүхээс ирүүллээ. Өмнө нь анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаах шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас үл хүлээн зөвшөөрч, эсэргүүцэл бичээд, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Прокурорын эсэргүүцлийг шүүх хурлаар хэлэлцэж анхан шатны шүүхийг...

Голд живж байсан хүүхдийг аварчээ

Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй. Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа туул голд хүүхэд усанд живж байхтай таарчээ. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна. Биеийн байдал хэвийн болсны дараа 11 настай...

Онцгой байдлын албанаас зургаан хурандаа цолтон төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа. ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн тасгийн дарга Р.Болдбаатар, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга Г.Хүрэлбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал У.Ганхөлөг, НОБГ-ын...

Шадар сайд түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдаа эргэлээ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг МТ 1001 дугаарын МИ 171Е загварын нисдэг тэргээр Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарч байгаа ой, хээрийн түймрийн голомт руу ниссэн. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ой, хээрийн түймрийн голомтод олон хоногоор үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа эргэн, тэдэнтэй уулзаж,...

Толгойтын автозам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна

Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн шөнийн 02:00 цагаас энэ сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл автозамын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй 4 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд: Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” Ч:62...

Наранд цохиулахаас сэргийлээрэй

Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 хэмээс дээш халж, бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Монгол Улсаас Иран улс руу мах экспортолж эхэллээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд өнөөдөр /2017.06.30/ Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ. Тодруулбал, “Eco food trading” ХХК, “Darkhan meat foods” ХХК хамтран Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа...

“Ягаан суудал” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна

“Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээгч, шинэлэг санаатай, идэвхитэй, урам зоригтой энтрепренёр болон ажил эрхлэгч ээжүүдийн бизнес санаагаа хөгжүүлэх, амжилтаа ахиулах, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн харилцан суралцах, хэлхээ холбоо тогтоох, өөрийгөө чадавхижуулах нэгдсэн боломж бий болгох үндсэн зорилготой. “Монголын Энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ МАМААПП санаачлан НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газрын дэмжлэгтэйгээр “Ягаан суудал” нөлөөллийн аяныг эхлүүлсэн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
84%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-22 °
Ням
-16 °
Дав
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ