Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
Баянгол дүүргийн 7-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автозамыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагаас 9 дүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл хугацаанд шөнийн цагаар хэсэгчлэн хааж дулаан, цэвэр бохир усны шугам шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулав
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 18-нд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 288 мянган тонн нүүрс борлуулав.
Тодруулбал, 6.6 сая ам.долларын үнийн дүн бүхий, эрчим хүчний 160 мянган тонн нүүрс, 8.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжсан байна.
Тус компани нүүрсийг сорчлон олборлохгүй бодлого баримталж байгаа бөгөөд 1/3 коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулдаг. Үнийн хувьд 1/3...
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Мөн 88.3 км шугам сүлжээ, 104 км авто...
А.Амартүвшин: Иргэд “Хотула” аппликейшнийг гар утсандаа суулгаснаар виртуал карт үүсэж, нүүрсээ авна
НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээУлаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудалНийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухайНийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай800 айлын орон сууцны талаар авах зарим арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэнэ.
Хэлэлцэж буй эхний асуудал...
Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хуралд 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.
Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Тус хурлыг манай улсад зохион байгуулснаар цөлжилттэй...
Ч.Төгсдэлгэр: Хотын төвийн барилгыг дахин төлөвлөхдөө архитектурын анхны шийдлийг алдагдуулахгүй
Хотын төв Бага тойруу, Их тойруу орчимд түүхэн өнгө төрх болоод иргэдийн амьдрах нөхцөлийг хамгаалах, “20 минутын хот” болгон хөгжүүлэх зорилтын дагуу дараах арга хэмжээг авахаар төлөвлөсөн. Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын төвийн дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Аливаа хот улсынхаа болоод хотынхоо түүх соёлыг илэрхийлсэн, өвийг хадгалсан төвтэй байдаг. Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их...
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг нь ирэх...
НИТХ: Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа
НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр, З.Төмөртөмөө, Э.Хулан, Д.Жавхлан, С.Даваасүрэн нар оролцлоо. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа зэрэг албаныхан хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан танилцуулга мэдээлэл хийж, тайлбар өглөө....
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
Зам хаах: 9 дүгээр сарын 19-ны 23:00 цагтЗам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00...
Сайжруулсан түлш шуудай нь 3750, хагас коксжуулсан нь 5000 төгрөгийн үнэтэй байна
Хүйтэн сэрүүн улирал эхэлж айл өрхүүд гал түлж эхэлсэн учир нийслэлийн иргэдэд нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750, нэг шуудай хагас коксжуулсан шахмал түлшийг 5000 төгрөгөөр худалдаж байна.
Нийслэлд энэ жил шахмал түлшний борлуулалтын 400 цэг ажиллуулах юм. Одоогоор ажиллаж буй 332 цэгээс “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авах боломжтой. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ хянах боломжийг олгож, өрхийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-31.9
°
C
-31.9
°
-31.9
°
62%
2kmh
0%
Ням
-16
°
Дав
-9
°
Мяг
-20
°
Лха
-18
°
Пүр
-12
°
- Advertisement -









































