Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож байна
Өнөөдөр билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн нэгэн, Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож байна.
Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Шид, Шүтэн барилдлага: Хуран үйлдэх, Суудал: Хий. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. 05:06 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа...
Н.Батсүмбэрэл төлөөлөгч хотын аялал жуулчлалыг дэмжих зөвлөл байгуулах санаачилга гаргалаа
Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь аялагчдын гол төв болсоор байна. Тухайлбал өнгөрсөн 2017 манай улсад аялах, жуучлах зорилгоор 469309 иргэн ирсний 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод ирж, түүх дурсгалын байгууламжтай танилцсан байдаг аж.
Гэвч Улаанбаатар хотын аялал жуулчлалын болон соёл урлагийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо муу, нэгдсэн бодлого хөтөлбөргүй явсаар ирсэн аж.
Иймд НИТХ-ын тэргүүлэгч, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын...
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 950 мянган төгрөг болж өсчээ
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2018 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Тус хорооноос мэдээлснээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн сард 950.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 108.2 (12.9%) мянган төгрөгөөр өсчээ. Дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 47.0 (10.3%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 28.4 (46.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин нэг өрхийн сарын дундаж...
Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жил гарах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд нийслэлд амьдарч байгаа 98, 99 насны сүүдэр зооглож байгаа 56 ахмад настанд мэндчилгээ хүргэн хүндэтгэл үзүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга болон агетлагийн дарга нар ахмад настаны гэрт нь очиж, хотын даргын мэндчилгээг уламжилж байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн...
Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхийг хүслээ
Улаанбаатар хотын ерөнхий менежер, захирагчийн албаны ажлын дарга Т.Гантөмөр өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 21 компанийн удирдлагатай уулзаж, нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарцын талаар ярилцаж тэдний санал бодлыг сонслоо.
Уулзалтад ирсэн компанийн удирдлагууд энэ үеэр нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт явуулах цаг нь болсон. Өөрөөр хэлбэл 7-гоос дээш жилээр илүү насжилттай тээврийн хэрэгсэл үйлчилгээнд цөөнгүй явдаг, хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт...
Газрын дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн баталлаа
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг Барилга, хот байгуулалтын Сайдын 2018 оны нэгдүгээр сарын 25 өдрийн тушаалаар шинэчлэн баталлаа.
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал, Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ, Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийн талаарх мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. www.legalinfo.mn/annex/?lawid=13157
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ...
Шинийн хоёрноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна
Шинийн 2-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна хэмээн Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 15-нд төв болон зүүн аймгуудын...
БХБ-ын сайд ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
XVII-р жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд үе үеийн ахмад барилгачин, хөдөлмөрийн баатар, гавъяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахмадуудад хандан хэлэхдээ “Сар шинийн босгон дээр та бүхнийгээ хүлээн авч уулзаж байгаад туйлын их баяртай байна. Салбарын яамны зүгээс өнгөрсөн шинэ жилийн үеэр ч ахмадуудаа хүлээн авч уулзан, санал шүүмжлэл магтаалыг нь...
Эмнэлгүүдийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
№
Байгууллагын нэр
Утасны дугаар
Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18
Тайлбар
1.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
320981
24 цаг
Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2.
Өрхийн эрүүл мэндийн төв
/утасны жагсаалт www.ubhealth.mn
–ээс авна уу./
10-16 цагийн хооронд
3.
Дүүргийн эрүүл мэндийн
төвийн Гэмтэл,...
“Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо
“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт амжилттай болж өнгөрлөө. 31 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Морин хуур” наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн ба гала тоглолтод 15 бүтээлийг тодруулан тайзнаа эгшиглэлээ.
Наадмын эстрадын дууны төрөлд тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
1kmh
0%
Мяг
-19
°
Лха
-15
°
Пүр
-12
°
Баа
-14
°
Бям
-16
°
- Advertisement -









































