-15.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Нийгэм

Гэмт хэргийн тоо өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2017 онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 5092-оор буюу 18.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэг дотроо гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 189-өөр буюу 49.2-оор өсчээ. Харин гэмт хэргийн улмаас 198.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Үүний 74.5 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн гэмт хэргийн улмаас 10513 хүн гэмтэж, 1129 хүн нас...

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 49 хоногийн нөөцтэй байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн ШТС-ууд АИ 92 авто бензиндээ хязгаарлалт хийж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын бүлэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 49 хоногийн нөөцтэй байгаа аж. Тиймээс үгсэн хуйвалдаж, зохиомол хомстол үүсгэсэн ААН-үүдэд шалгалт хийж, зохих төвшинд асуудлыг шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.

Шинээр томилогдсон Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн сангийн суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Азийн Сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч Диана Фернандез, Азийн Сангийн төслийн менежер Н.Амарзаяа болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн сан 2012 оноос...

Нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд зуд нүүрлэжээ

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна. Үүнд Архангай аймгийн 12, Баян-Өлгий аймгийн 5, Булган аймгийн 12, Дорнод аймгийн 1, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 2, Өвөрхангай аймгийн 9, Сэлэнгэ аймгийн 1, Төв аймгийн 27, Увс аймгийн 17, нийт 10 аймгийн 100 суманд цагаан зудтай буюу цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын...

Хөдөө орон нутагт С вирусийн идэвхжил тодорхойлох, сүрьеэгийн оношилгоог хийдэг болно

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 15-65 насны хүн амыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн хамрагдаад байгаа бөгөөд хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн...

Шатахууны үнэ нэмэгдээгүй

Өнөөдөр нефть импортлогчдын холбооны гишүүн болох “Ник” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Петровис” компанийн Маркетингийн албаны дарга Д.Батпүрэв нар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдээгүй. Манай салбаруудын хувьд хомсдол үүссэн асуудал алга. Иргэдийн хэрэглээний АИ-92, дизель түлшний үнэд өөрчлөлт ороогүй. Харин АИ-95, 98 зэрэг тансаг хэрэглээний гэх шатахууны үнэд бага зэргийн өөрчлөлт орсон. Ер нь бол цаашдаа үнэ...

Төрийн банк захирлуудаа цомхотгожээ

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, тус банкны удирдлагын түвшинд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Төрийн банкны захирлуудын тоог 50 хувиар бууруулах шийдвэр гаргаж, тус банкинд газар, хэлтсийн 70 орчим захирал ажиллаж байсныг 40 болгож цөөлжээ. Мөн банкны зарим удирдлагууд, ерөнхий захирлыг өөрчилсөн байна.

Зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цолцорборт нүүлгэн шилжүүлэв

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Нийслэлийн газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэн, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт...

Ар гүнтийн давааны замыг түр хаав

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны баруун, зүүн талын автозамыг түр хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Өнөөдөр нутгийн төв хэсгээр цасан шуурга болж буйн улмаас тус давааны автозамын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсчээ. Тиймээс тус давааны автозамыг хаасан бөгөөд жолооч нарыг дээрх чиглэлийн замаар зорчихгүй байхыг анхааруулав. Мөн Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлийн замд цас орж, хальтиргаа гулгаа үүсч байгаа тул орон нутгийн замд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
72%
1kmh
40%
Ням
-17 °
Дав
-20 °
Мяг
-17 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ