Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 49 хоногийн нөөцтэй байна

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн ШТС-ууд АИ 92 авто бензиндээ хязгаарлалт хийж эхэлсэн. Тэгвэл энэ асуудлаар МАН-ын бүлэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний 49 хоногийн нөөцтэй байгаа аж.

Тиймээс үгсэн хуйвалдаж, зохиомол хомстол үүсгэсэн ААН-үүдэд шалгалт хийж, зохих төвшинд асуудлыг шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.