“Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-ыг шалгарууллаа
Нийслэлийн 2017 оны “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хангарди ордонд боллоо.
Тус арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын, ялангуяа Улаанбаатар хотын хамгийн үнэт баялаг, юугаар ч сольшгүй нандин эрдэнэ нь монгол хүн, хүүхдийн эрүүл мэнд, амьдралын аюулгүй орчин билээ. Нийгэм эдийн засгийн зорилтын хүрээнд үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт...
Гурван цэгт агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц байна
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу агаарын чанарын индекс (АЧИ)-ийн 510-аас дээш байна.
Харин Харин Нисэх орчимд их бохирдолтой байгаа бол Баруун дөрвөн зам, 100 айл орчимд дунд зэргийн бохирдолтой гарчээ
Агаарын чанарын индекс 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрдэг...
“Мөсөн хотхон”-ыг нээлээ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлаж өчигдөр “Мөсөн хотхон”-ы нээлтийг хийлээ.
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх, гадаад дотоодын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор...
Багш нарт урамшууллыг улирал бүр олгож байхаар боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.
Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа.
Журмыг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхлэх бөгөөд урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.
Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдана
Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар боллоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг урт дараалалд зогсоодгийг таслан зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Үүний дагуу маргаашнаас буюу энэ сарын 21-нээс хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалахаар боллоо.
Авлигад холбогдсон цагдаагийн ажилтнуудыг шалгаж байна
АТГ-т шалгагдаж буй хэргийн дотор албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас торгууль нэрээр мөнгө авсан цагдаагийн 4 албан хаагчийн хэрэг анхаарал татаж эхэллээ.
Тангаргаа зөрчсөн цагдаагийн ахлах мөрдөгч Б, А, О, Б нарыг Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт шалгалтаар илрүүлж, хэргийг нь Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.
Ахлах мөрдөгч Б нь эрүүгийн хэрэгт нэр нь холбогдон шалгагдаж байсан этгээдээс мөнгө авсан, албан хаагч О нь эрүүлжүүлэгдсэн иргэдийн...
Улаанбаатарт 9-11 градус хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна .
2017 оны 12 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор, Завхан...
Ч.Хүрэлбаатар: Хуулийнхаа дагуу 300 мянган төгрөгийн урамшууллаас татвар авч байна
Төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 300 мянган төгрөгийн урамшуулал татварт суутгуулаад авч байна гэдэг асуудал яригдаад эхэлсэн.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэхдээ төрийн албан хаагчдад буцалтгүй тусламж болгож, 300 мянган төгрөг олгоё гэснийг урамшуулал болгож өөрчилсөн.
Хуулийнхаа дагуу урамшууллаас Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг авах ёстой. Тэр дагуу татвар авч байна"гэлээ.
18 иргэн орон сууцтай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.
“Гэр хорооллыг...
“Уран ган” ХХК-ны захирал Б.Лхагвасүрэн танхай, залилан, бусдыг гүтгэсэн хэргээр шалгагдаж байна
“Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн гэгч эр Монгол улсад шинэ төрлийн гэмт хэргийг нэвтрүүлж байгаа бололтой. Тодруулбал бусдад хамтран ажиллах-хөрөнгө оруулах гэрээ хийж эхлээд компанийг нь дараа нь газрыг нь авч, газар дээр нь барилга бариулж хөлждөг нэгэн ажээ. Улмаар уг санаагаа гүйцэлдүүлэхийн тулд бусдыг зодож танхайран, Ноцтой мэдээ сонин захиалга өгч муулуулдаг байна.
Иргэн Ч.Бээжинхүү одоогоос арван жилийн өмнө Зайсанд өөрийн нэр дээр 3,3...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
1kmh
0%
Ням
-17
°
Дав
-21
°
Мяг
-20
°
Лха
-16
°
Пүр
-15
°
- Advertisement -









































