-24.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 26, 2025

Нийгэм

ИЛЧ -2.0 дулааны аккумлятор тэргүүн байрт шалгарав

"Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017" экспо үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж өнөөдөр /2017.11.23/ шилдгүүдээ тодрууллаа. Шилдэг бүтээлийн эздэд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, ШУТСангийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ нар шагнал гардуулав. Тус үзэсгэлэнд нийт 90 гаруй байгууллага 300 орчим бүтээлээрээ оролцсон юм. Эдгээрээс үзэсгэлэнгийн тэргүүн байрын шагналыг С.Батмөнх, Б.Одонхишиг, Б.Жаргалсайхан нар хамтын бүтээлээрээ хүртэв. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан...

"Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган" болно

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төрийн ордонд зохион байгуулна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм. 2007 онд анх зохион байгуулагдаж байсан “Соёл, урлагийн ажилтны анхдугаар чуулган”-аас хойших...

МОНГОЛ-СОЛОНГОСЫН БОЛОВСРОЛЫН САЙД НАР УУЛЗЛАА

УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кун-тай албан ёсны уулзалт хийж хоёр улсын харилцаа тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо. Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх мөн багш солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтарч ажиллах...

БСШУС-ЫН сайд Ц.Цогзолмаагийн урилгаар БНАЛАУ-ын Боловсролын сайд албан ёсны айлчлал хийж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хэлэлцээрт  гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Манай хоёр улс 1976 оноос хойш...

Бойтогон гутал нурууны өвчин үүсгэдэг гэнэ

Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд бойтогон гутлыг ихээр өмсөх болсон. Хөлд эвтэйхэн, дулаахан энэ гутал хүний биед тийм ч сайн нөлөөтэй биш гэнэ. Учир нь бойтогон гуталны ул хэтэрхий зөөлөн учраас өлмий, өсгийд алхахад тулж өгөх хатуу улгүй. Иймээс бойтгийг удаан өмсөх юм бол хөлний ул тэгширч, биеийн жинг тэнцүү хувааж өгөөгүйгээс болж шагайны болон нурууны өвчин үүсгэх магадлалыг ихээр бий болгодог гэнэ. Австралиас гаралтай...

Гацуур модоо чимэглэх аргаас санаа аваарай

Удахгүй болох шинэ жилээ угтан гар доорх материалаар гацуур модоо чимэглэх аргаас санаа аваарай.

Б.Батзориг:Монгол малынхаа эрүүл мэндийг Монголын төр бүрэн хяналтандаа авна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа. https://www.youtube.com/watch?v=6nzB69E-LKg

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй албан уулзалт хийж, яамны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулагад салбар яамны бодлогын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өглөө. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь ДНБ-ний 39,1 хувийг, нийт ажиллах хүчний 53,9 хувийг эгнээндээ нэгтгэсэн,...

Ноос, ноолуурын салбарын хүний нөөцийг чадваржуулах нь нэн чухал байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Юнитериа хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран “Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл” - ийн  4 дэх удаагийн хурлыг амжилттай зохион байгууллаа. Тус хуралд ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Энхбат, ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, мөн газрын Ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа  болон Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэвид Спрул, Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч  Э....

Нийслэлийнхэн иргэдээ хүү торгуулиар дарамталж, орлогоо 3.4 турбумаар давуулан биелүүлжээ

Нийслэлийн ИТХ төсвийн тодотголоо хэлэлцэж байна. Нийслэлийн 2017 оны төсвийн нийт орлого2016 оны төсөвтэй харьцуулахад 76.7 тэрбум төгрөг буюу 14.1 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн урсгал зардал 2016 оны батлагдсан төсвөөс 16.8 тэрбум буюу 5.8 хувиар нэмэгдсэн байна. Төсөв мөнгө хангалттай байгаа байгаа боловч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болох угсармал орон сууцны дулаалга, гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө тавиагүй хэрнээ захиргааны урсгал зардлаа нэмж оруулж ирсэнийг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
77%
1kmh
20%
Бям
-11 °
Ням
-18 °
Дав
-22 °
Мяг
-17 °
Лха
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ