-29.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Нийгэм

Амиа алдсан 14 иргэний цогсыг Улаанбаатарт авчирлаа

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах явцдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 14 хүний цогцсыг Улаанбаатарт хотод тээвэрлэн авчраад байна. Яг одоо сураггүй болсон 17 хүний ар гэрийнхнийг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд дуудаж цогцос таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа талаар эх сурвалж хэллээ. Сураггүй болоод олдоогүй байгаа гурван хүнийг эрэн хайх ажиллагааг маргааш үргэлжлүүлнэ.  

ОБЕГ: Цасны гүн 3-5 метр хүрээд байна

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон. Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна....

У.Хүрэлсүх: Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж, асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгаврыг өглөө. 2015 онд Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар шийдвэрлэж, тендер зарлан 5 компани шалгарч эцэст нь Японы “JICA” олон улсын байгууллага, Монгол Францын хамтарсан хөрөнгө оруулалттай “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд шалгарсан байна....

Б.Батзориг: Төрийн үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай, үр дүнтэй байхад анхаарч ажиллана

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өчигдөр яам болон харьяа газруудын албан хаагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. Тодруулбал, цаг үеийн тулгамдсан асуудал болох өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахад нөөц бололцоогоо дайчлан, төрийн бодлогыг иргэдэдээ чиглүүлж, үйл ажиллагааг нь ил тод байлгаж, үр дүнтэй ажиллах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэх энэ том салбарын үйл ажиллагаа,...

С.Чинзориг: Цалин хөлсийг ур чадварт тулгуурлан олгодог тогтолцоонд шилжинэ

Улсын хэлэлцээрийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу 1999 оноос хойш нийгмийн зөвшлийн талууд Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран хоёр жил тутамд байгуулдаг бөгөөд 2017-2018 оны улсын хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Түүнчлэн Боловсрол,...

Хоногт 10 тонн гагнуурын электрод үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

Уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өргөнөөр хэрэглэгддэг гагнуурын электродын хэрэглээний дийлхэнх хувийг бид импортоор авч байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол, их хэмжээгээр хэрэглэдэг ”Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гээд томоохон үйлдвэр, аж ахуйн нэжгүүд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн ”Эрдэнэт үйлдвэр” ХХК гэхэд л үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа өдөрт 60 тонн гагнуурын электрод хэрэглэдэг аж. “Эрдэнэт-Шинжлэх ухаан технологийн парк”-ын эрдэмтэд энэ хэрэгцээг...

110 кг  жинтэй залууг ажилд аваагүй "Оюу толгой"-г шүүх хурал хойшилжээ

“Оюутолгой” компани 110 кг  жинтэй, 33 настай залууг “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй шалтгаанаар иргэн Ц.Чинбат шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Хэт тарган гэх үндэслэлээр ажилд аваагүй үйлдлийг хүний эрх зөрчсөн байна хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос үзжээ. Иргэн Ц.Чинбатын гомдлыг энэ сарын 23-ны 13.30 цагт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан хэдий ч нэхэмжлэгчийн хүсэлтээр хурлыг хойшлуулжээ. Учир нь...

Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон хүмүүст талархал, мөнгөн шагнал гардууллаа

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Дэлхийн ур чадварын тэмцээн энэ сарын 14-19-ний хооронд Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод боллоо. Монгол Улс 2015 оны 43 дэх удаагийн тэмцээнд анх удаа есөн мэргэжлээр оролцож байсан бол энэ удаад гагнуур, мужаан, сантехник, цахилгаан, тогооч, өрөг угсралтын зургаан мэргэжлээр амжилттай оролцоод ирлээ. 59 орны 1300 оролцогч 51 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдсөн энэхүү тэмцээнээс гагнуурын...

ОБЕГ-ын аврагчид 14 дэх иргэний цогцсыг олжээ

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид шуурхай зохион байгуулан ажилласаар байна. Өнөөдөр 11:30 цагт эрэн хайх эрлийн баг дахин нэг иргэний цогцос олжээ. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06:20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон дахин нэг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
76%
1kmh
0%
Пүр
-14 °
Баа
-14 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-22 °
- Advertisement -

Шинэ мэдээ