“Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлнэ
БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Намянжү хотод зочилж, тус хотын дарга И Сог Ү-тэй уулзлаа.
1998 онд хоёр хот найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойш бүхий л салбарт өргөжин тэлж, хөгжиж байгааг хоёр хотын дарга онцоллоо. Урилгыг нь хүлээн авч, Намянжү хотод айлчилж буйд тус хотын дарга И Сог Ү...
Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон уулчид олдоогүй байна
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж бямба гарагаас хойш сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа эхэлсэн ч өнөөдөр өглөөний байдлаар олдоогүй байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Шадар сайдын өрөөнд 09.00 цагаас шуурхай хурал зарлалаа.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байгаа. Сураггүй алга болсон 17 иргэдийг...
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг /2017.10.21/ яамны газар болон харьяа газруудын дарга нартай уулзаж цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх, ургац хураалтын явцын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангах. 11 дүгээр сар гарах гэж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувь...
НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн азтан анх удаа тодров
НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор өнөөдөр 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо.
Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан бөгөөд НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорсон нь онцлог үйл явдал боллоо. НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016...
Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа
Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийн тэмцээнээс хэд хэдэн онцлогтой болж өнгөрсөн юм. 44 дэх удаагийн ур чадварын тэмцээнд манай баг тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготой оролцсон бөгөөд зургаан төрөлд өрсөлдсөн залуус маань зорилгоо амжилттай биелүүллээ.
Тодруулбал, тус тэмцээнд эх орноо төлөөлөн гагнуурын төрөлд оролцсон Техник технологийн коллежийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов 700...
Фэйсбүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүлжээ
Баянгол дүүргийн 17 дугаар хороо 47а байрны орчим энэ сарын 14-15-нд шилжих шөнө иргэн Х.Н нь үл таних 2 эрэгтэйд гар, нуруу хөлөндөө хутгалуулж гар утсаа дээрэмдүүлсэн, 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороо 96 дугаар сургуулийн орчимд иргэн Г нь үл таних 2 эрэгтэйд зодуулж дух болон нүдний ухархайны яс цөмөрч гэмтэн гар утас, эд зүйлээ дээрэмдүүлсэн ноцтой гэмт хэрэг гарчээ.
“Илрүүлэлт-Оргодол” арга...
Сөүл Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вонсүнтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
1995 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаас хойш өнгөрсөн жилүүдэд олон талаар ойр дотно хамтран ажиллаж ирсэн. Мэргэжилтэн бэлтгэх, сургах, орчин үеийн технологи нийслэл хотод нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх зэрэг бодит хэрэгжиж байгаа ажлууд их байгааг онцоллоо.
Сөүл хотын дарга...
Ихэнх нутгаар дулаарна
Энэ сарын 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна.
22-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч 23-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө...
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өвөлжилтийн бэлтгэлийг шуурхай ханган ажиллахыг үүрэг болгов
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнөөдөр/2017.10.21/ яамны газар болон харьяа газруудын дарга нартай уулзаж цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа, тулгамдаж байгаа асуудал, хэрхэн шийдвэрлэх, ургац хураалтын явцын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Нэн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг яаралтай хангах. 11 дүгээр сар гарах гэж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувь...
Гаалийн ерөнхий газрыг Алтан гадас одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Гаалийн ерөнхий газрыг Монгол Улсад гаалийн алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор шагнав.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул өнөөдөр гардуулан өгөв.
Тус байгууллагыг шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган хамгаалах, бататган бэхжүүлэхэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
77%
1kmh
0%
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-22
°
- Advertisement -










































