Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм.
Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай...
78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм.
Өнөөдрийн...
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх туслах авто замыг хоёр эгнээ болгох ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр...
Шатахууны нөөцийн сав барихаар импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно
Улсын хэмжээнд 440 мянган тонн шатахуун агуулах сав байдаг бөгөөд энэ нь манай улсын сар гаруйн хугацааны хэрэглээ юм.
Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нефтийн бүтээгдэхүүнийг 3-6 сарын хугацаанд хадгалах агуулах савтай болохоор тусгажээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Шатахуун нөөцлөх савыг ирэх жилд нэмэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ковидын хуулийг дахин өргөн барьж, шатахуун нийлүүлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон төр, хувийн...
Баянгол дүүрэгт 44 дүгээр байр, 50 дугаар байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалтай, орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44 дүгээр байр, 18 дугаар хорооны 50 дугаар байруудын гадна фасад, дулаалга, дээврийн засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн...
Нийслэлийн хог хаягдлын 30 гаруй хувийг шатааж устгадаг болно
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал ялгарч байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хоногт 2915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв гарсан. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Хог...
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2-+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10-+15 градус, бусад нутгаар +4-+9 градус дулаан байна.
Улаанбаатараас Сингапурын чиглэлд өнөөдрөөс шууд нислэг үйлдэж эхэллээ
МИАТ компани Улаанбаатараас Сингапур чиглэлд шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ.
Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна.
Тус...
Туул усан цогцолбор төсөл хэрэгжсэнээр жилд 100 сая шоо метр ус хуримтлуулна
Улаанбаатар хот өнөөг хүртэл ундны болон үйлдвэрийн усан хангамжаа газрын доорх гүний усны нөөцөөс бүрэн хангаж байна. Судалгаагаар 2040 онд нийслэлийн хоногийн усны хэрэглээ 772,450 шоо метр хүрэхээр байгаа нь усны шинэ эх үүсвэрийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болгож байгаа юм. Энэ хүрээнд газар доорх болон гадаргын усны нөөцийг нэмэгдүүлж, ашиглалтын найдвартай байдлыг баталгаажуулах, Улаанбаатар болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг...
АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Юта мужид айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Юта мужийн их, дээд сургуулиудын төлөөллүүдтэй уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр Бригам Янгийн их сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал байгааг онцлов. Солт Лэйк тойргийн их, дээд сургуулиудад жил бүр тогтмол 200 оюутан суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Нийслэл Улаанбаатар хотоос оюутнуудыг сургах тэтгэлгийг хамтран зохион байгуулахад...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
2kmh
40%
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-21
°
Ням
-15
°
- Advertisement -










































