Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 06:00 цагЗам нээх: 08 дугаар сарын 4-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дунд голын ай савыг цэвэрлэж байна
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс, дүүргийн зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, 1-34 хорооны Ажлын алба, иргэдийн бүлэг хамтран Дунд голыг цэвэрлэж байна.
Цэвэрлэгээнд нийт 350 хүн 10 техник хэрэгсэлтэйгээр 5 бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх нийт 11,1км урт, 499500 ам метр талбайг цэвэрлэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээ хоёр өдөр үргэлжлэх...
Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 23:00 цагЗам нээх: 07 дугаар сарын 29-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.
Зам хаах: 07 дугаар сарын 28-ны 23:00 цагЗам нээх: 07 дугаар сарын 31-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
ОБЕГ: 2025 оны эхний долоон сарын байдлаар 204 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ
Онцгой байдлын ерөнхий газраас ойн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд өнөөдрийн 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд ассан нэг түймрийг цурамд оруулжээ. “Хуурайшил, байгалийн аюулт үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй 204 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрөгч оны үзүүлэлтээс 56 хувиар илүү байгааг ОБЕГ-ынхан хэллээ. 204 удаагийн түймрийн 73-ынх нь шалтгааныг олж тогтооход...
Сэлбэ голын ай савын хогийг цэвэрлэнэ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу маргааш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэ голын ай сав дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
Бүх нийтийн цэвэрлэгээг хог тээвэр, зам талбайн үйлчилгээ хариуцсан байгууллагууд, хорооны тохижилт, хог хаягдлын олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг зэрэг 150 гаруй хүний бүрэлдэхүүн, 40 гаруй техник хэрэгсэлтэйгээр хийх юм.
Туул гол орчмын хогийг цэвэрлэж, ариутгаж байна
Аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын гол орчмын хог хаягдал нэмэгдэж, зохиомол хогийн цэг үүсээд байна. Тиймээс хотын дарга Х.Нямбаатар хот орчмын голуудын ай савыг цэвэрлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд “Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын албан хаагчид тус дүүргийн 1 болон 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, аялал зугаалгын бүс болох Туул голын ойр орчимд үүссэн хур хогийг 8 авто машинаар...
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох...
Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот тохижилт, нийтийн аж ахуй, байгаль орчноо хамгаалах, уялдаа холбоотой ажиллах талаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, 45 дугаар сургуулийн урд есөн ТҮЦ хэлбэрийн түр байгууламжийг нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас “Голден Билигт” ХХК-тай гэрээ байгуулж наадмын өдрүүдээр байршуулсан байсан.
Тухайн байршилд энэ...
Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын явц 33 хувьтай үргэлжилж байна.
Ажлын явцын талаар Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа “Дүүжин замын тээврийн тулгуур багана нийт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүний нэг хэсэг болох...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-16
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -










































