-30.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Нийгэм

Инфляц 0.3 хувиар нэмэгджээ

Монголбанк инфляцын түвшинг зорилтот хэмжээнд хүргэхийг зорьж байна.  Инфляц өнгөрсөн сард 9.1 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ жил цалин, тэтгэвэр, цахилгааны тариф өссөн шалтгаанаар инфляц зорилтоос дээш байх эрсдэлтэй байна.  Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ярихдаа "Төв банкаас инфляцыг хамгийн ихдээ найм байна гэж үздэг. Энэ жил инфляц хэдийн 9...

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн  тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр...

БХЯ-ны ТЗУГ-ын дарга Ц.Одхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цэргийн төв эмнэлгийн нийт ажилтан, албан хаагчидтай уулзалт хийж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын хүрээнд тусгагдсан бодлого, зорилт болон хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа. Тус эмнэлэг нь Улсын нэгдүгээр эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багт 7 чиглэлээр 25 эмч, сувилагчийг 2024 оноос бэлтгэж, хагалгааны орчин нөхцөлийг 2021 оноос сайжруулсны...

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн найман байршилд явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж, ул суурийг цэвэрлэж ариутгалаа. Тодруулбал, нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө. Үүнд, 1 дүгээр хороо: Багшийн дээдийн урд тал-68 дугаар хороо: Хойд тал -178 дугаар хороо: Баруун тал-58 дугаар хороо: Спортын төв ордны баруун...

Батлан хамгаалах салбарт хэрэгжиж буй бүтээлч ажлуудыг онцоллоо

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Батлан хамгаалах сэргэлт” бодлого болон “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид ажиллалаа. Ажлын хэсгийнхэн “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болон “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвийн хүрээнд яриа таниулга хийж,...

Сургууль орчимд зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн осолд хүүхэд өртөх, гэмтэж бэртэх, амиа алдах тохиолдлыг бууруулах чиглэлээр анхаарч холбогдох албаныхантай уулзалт зохион байгуулж буй. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын төлөөлөл Сөүл хотын Их сургуулийн профессор И Сү Бом, эрдэм шинжилгээний профессор Ким Жон Хёнь болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар КОЙКА-гаас санаачлан...

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу. 

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.  Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Шинэ сэргэлтийн бодлогод  Оюутолгой болон Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барихаар туссан.

Энэ хавар 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 8-ны өдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын бэлтгэл ажил” сэдвээр мэдээлэл хийв. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хувьд улсын хэмжээнд 2025 онд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га-д, төмс 20.1 мянган га-д, хүнсний ногоо 18.8 мянган га-д,...

Тусгай замын автобус төслийн судалгааг амжилттай хийж байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ.  Тусгай замын автобусны /BRT/ төслийн захирал Т.Чинбатаас төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах энэхүү...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-30.9 ° C
-30.9 °
-30.9 °
76%
1kmh
0%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
Мяг
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ