Олон жил гацсан бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажлыг эхлүүллээ
Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэр 2007 онд гарч, 19.3 км хуванцар материалтай шугам угсарснаас хойш олон жил боллоо. Тэгвэл уг ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-т хариуцуулж, хуванцар хоолойг ширмэн хоолойгоор сольж эхэллээ. УСУГ-аас энэ жил 10 км шугам угсарна.
“Туул 1” коллектор...
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Батлан хамгаалах яам, Шинжлэх ухааны академи хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ШУА-ийн Ерөнхийлөгч, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, академич С.Дэмбэрэл, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга бригадын генерал Ч.Гандирваа, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын...
“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт 4-р сарын 5-наас эхэлнэ
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Оюутан цэрэг хөтөлбөрыг 10 дахв жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жил “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын журам шинэчлэгдэж 1-3 дугаар дамжааны оюутан суралцагч хамрагдах боломжтой болсон.
Тус хөтөлбөрт аймгийн хэмжээнд 150 оюутан бүртгэгдсэнээс эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын өв тэгш байдал, биеийн тамирын шалгалтыг өгч шалгуур үзүүлэлт хангасан 63 оюутан батламжаа гардаж авлаа.
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барина. Өнөөдрийн байдлаар нийслэлчүүд газрын гүний усыг 100 хувь хэрэглэдэг буюу хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэж байна. 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын ус ашиглах боломж...
Энхийг сахиулагчдад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч ноён Яап ван Хиэрдэнийг 2025.04.03 хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэх бодлогын хүрээнд II шатлал цэргийн хээрийн эмнэлэг, түргэн байрлах хүчний ротыг ойрын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах чадавхын бэлэн байдлын системийн III түвшинд бүртгүүлэх зэрэг хамтын ажиллагааны...
З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны...
Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Энэ онд нийслэлийн 36 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн. Үүний 26 нь он дамжиж хийж байгаа бөгөөд үлдсэн 10 байршил...
Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын албаныхан НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа
Баруун бүсийн тулгуур төв, олон ястны өлгий Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Ажлын албаныхан Нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, бодлого, зорилттой танилцлаа. НИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Халтар зочдыг угтан авч НИТХ-ын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, Төлөөлөгчдийн танилцуулга, хурлын бүтэц, бүрэлдэхүүн, хамаарах асуудал, Ээлжит болон Ээлжит бус хуралдааны онцлог, Зөвлөл, хороодын ялгаатай байдал зэргийг танилцуулж, тодруулсан асуултад хариуллаа.
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестивал төв талбайд болно
Энэ жилийн аялал жуулчлалын улирлыг эхлүүлж, дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж байна. “UB food” фестиваль энэ сарын 8-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам...
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээний дагуу хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг "ФИДИК" гэрээний цуврал сургалтад хамрууллаа. Сургалтаар “ФИДИК” гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
2kmh
6%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-14
°
Мяг
-17
°
- Advertisement -









































