"Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Налайх дүүргийн иргэдэд танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай,НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, НИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонсүрэн, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч Ч.Мягмарсүрэн нар өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар "Улаанбаатар хот 2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав....
Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно
Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-аас 22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй. Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.
Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа үнэ...
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний...
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулж байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж,...
Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох "Дүнжингарав", "Драгон", "Мишээл" экспо,...
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна.
Нөөцийг махыг энэ...
Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Отгонболд, Г.Батсайхан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар өнөөдөр Багануур дүүргийн иргэд, сонгогчтой уулзлаа.
Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын 2024 оны 72 дугаар тогтоолоор Багануур дүүргийг Улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх шийдвэр гарч,...
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг
Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар...
Дугаарын хязгаарлалтыг санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь дэмжжээ
Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотой автомашиныг тэгш, сондгойгоор нь дугаарын хязгаарлалттай зорчих талаар иргэдээс санал авч дууслаа.
Санал асуулгад оролцсон иргэдийн 68 хувь нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн байна. Харин 24 хувь нь татгалзсан бол найм хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгчээ.
Тиймээс энэхүү санал асуулгын дүнг Засгийн газрын маргаашийн хуралдаанд танилцуулсны дараа автомашины дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулах эсэх шийдвэр гарах юм.
MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
НЗДТГ-ын үйл ажиллагааны чиглэлд тусгасан зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ. Тодруулбал,
Нийслэлийн Боловсролын газар; Нийслэлийн Соёл, урлагийн газар; Нийслэлийн Биеийн тамир, спортын газар; Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар; Нийслэлийн Бизнес инновацын газар;Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар олон улсад итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК-иас баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авсан юм.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
1%
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-18
°
Лха
-15
°
- Advertisement -









































