НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзлаа. Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр “Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүрч ажилласан эрхэмтэй дахин уулзсандаа баяртай байна гэдгийг тэмдэглээд, Монгол хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч хөгжих хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Ноён Эваристе...
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчдыг тодрууллаа
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчин, тариаланчдын амжилтыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар долоон иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын...
Улсын хэмжээнд 10 аймгийн 30 сум цагаан зудтай байна
Цаг уурын байгууллагаас гаргасан хээрийн цасны нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см...
4.9 тэрбум орчим ам.долларын нөөцтэй байна
Гадаад валютын улсын нөөц 2024 оны эцсийн байдлаар 5,5 тэрбум доллар болж, өнгөрсөн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрсэн бол одоогоор 4.9 тэрбум орчим долларын нөөцтэй байна.
Жилийн дунджаас харахад, ханшийн хөдөлгөөн нь тодорхой үед буюу 9, 10 дугаар сард ажил үйлчилгээ идэвхжихэд, сар шинийн баяраар эрэлт нэмэгдсэнээс үүдэн хэлбэлздэг. Сүүлийн үед гадаад руу чиглэсэн аялал жуулчлал, автомашины импорт нэмэгдсэн хүчин зүйлсийн нөлөө ч бий. Мөн улирлын чанартай уул уурхайн зарим үйлдвэрлэл хумигдсанаар валютын орох...
Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ
Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүссэн нөхцөлтэй холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 47.487 метр.куб суваг шуудуу татаж, 2500 тонн мөсийг гаргаж тээвэрлэх, далан босгох ажлыг...
“Дулаалъя” аянаар гэр хорооллын байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор гэр хорооллын бүсийн байшингуудын дулаан алдагдлыг хэмжиж эхэллээ. Дүүргээс хэрэгжүүлж байгаа “Дулаалъя” аяны хүрээнд айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулах юм.
Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэллээ.
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна....
Төвийн аймгуудын зүүн, говь, зүүн нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуургатай
Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр...
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга болон Төв аймгийн Баян суманд барьж байгаа цахилгаан станцын ажлын явцыг танилцуулжээ.
Эрчим хүчний төслийн нэгжийн захирал Р.Дагдан ярихдаа, “Төв аймгийн Баян сум болон нийслэлийн Багахангай дүүргийн заагт хоёр блок бүхий 660 МВт цахилгаан станц барина. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор гурван км,...
Нийт нутгаар хүйтний эрч суларна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын 9-нөөс нийт нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 2-р сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
0kmh
0%
Бям
-12
°
Ням
-15
°
Дав
-15
°
Мяг
-18
°
Лха
-15
°
- Advertisement -









































