Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргалаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууц барихаар...
18 чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт өнөөдөр төв талбайд болно.
НЗДТГ-ын мэдээлснээр, тоглолтын дараа 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэх ажээ.
Ихэнх нутгаар өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй
Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг...
Нийслэлийн ирэх 5 жилийн төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг боловсруулж, төлөвлөсөн байна. Танилцуулгыг Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх...
Шатахууны хомсдол хэвийн болсон
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ-92, дизелийн түлш 134200 тонн, АИ-95 шатахуун 1560 тоннын авахаар гэрээлснийг дуулгасан бөгөөд өнөөдрийн байдлаар 62719 тонн АИ-92 шатахуун, 2387 тонн АИ-95, 168700 тонн дизелийн түлш, ТС-1 буюу онгоцны түлш 9780 тонныг Сүхбаатар, Цагааннуур, Эрээнцав Боршоо, Булган,...
Уул уурхайн сэдэвтэй “Эрдэнэс Тавантолгой” марк гаргажээ
Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдрөөр “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт маркны нээлт хийжээ.
Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 жилийн ойн хүрээнд бүтээсэн энэхүү марк нь өчигдрөөс Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд албан ёсоор нэвтэрч байгаа юм.
Тус маркийг тусгай технологиор бүтээсэн бөгөөд маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар...
Ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун байна
Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Онон,...
Төв цэнгэлдэх хүрээлэнг өвлийн улиралд ашиглах боломжтой боллоо
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төслийн нээлт өнөөдөр боллоо.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбайг байгуулж, хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.
ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Толгойт дэд төвийг түшиглэн НЗДТГ-аас Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Толгойт-уламжлалт гар урлалыг дэмжих төв”-ийг байгууллаа. Тус төвийн нээлтэд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан оролцож, ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа. ЖДҮ эрхлэгчид эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дээл хувцас, эсгий...
Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль хэрэглээний цахилгаанаа 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг боллоо
Нийслэлийн Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн дээвэр дээр 72 ширхэг нарны хавтан суурилуулах ажил бүрэн дууслаа. Нарны хавтан суурилуулснаар цахилгааны хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр орлуулсан нийслэлийн анхны жишиг ногоон сургууль болж байна.
Тус сургууль нь сар бүр цахилгааны зардалд 2-3 сая төгрөгийг зарцуулдаг. Энэ төлбөр дүүргийн төсвөөс хуваарилагддаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний системд шилжсэнээр сар бүр 2-3 сая...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-19.9
°
C
-19.9
°
-19.9
°
77%
0kmh
1%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-14
°
Дав
-14
°
- Advertisement -









































