11.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Нийгэм

Дулааны шугамын засварыг тавдугаар сарын нэгнээс эхлүүлнэ

Улаанбаатар Дулаан Сүлжээ/УБДС/ ТӨХК-иас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарь гаргалаа. Засварыг тавдугаар сарын нэгнээс эхэлнэ. Дулааны шугамын засварын үеэр орон сууцны айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг тасалдаг. Тус компани "Энэ жил засварыг аль болох шахаж, богино хугацаанд хийнэ” гэж мэдээлжээ. Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна. Засварын үеэр 7-14 хоног халуун ус хязгаарлана.

МУИС “Ойн аж ахуйн инженер" бэлтгэхээ мэдэгдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг бүрэн хангахад МУИС-ийн зүгээс “ТЭРБУМ МОД – 1000 ИНЖЕНЕР” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Уг хөтөлбөрт дээд боловсрол эзэмшсэн иргэдийг 2 жилийн хугацаанд 2 дахь бакалаврын зэрэг буюу “Ойн аж ахуйн инженер” мэргэжлээр суралцуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Тодруулбал, өөр чиглэлийн дээд боловсролтой иргэд 2 жил ойн мэргэжлийн хичээлүүдийг судлан “Ойн...

"Эрдэнэс Тавантолгой" ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК  Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүний дагуу “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын шаардлагын дагуу 1 дүгээр шатны аудитыг амжилттай хийж дууслаа. Тус аудитын үнэлгээний...

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц

Багц 1: 5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц 1.    Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх, 2.    Эмнэл зүйн иж бүрэн үзлэг: 3.    Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ 4.    Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ. 5.    Сэтгэц, зан төрхийн үнэлгээ: 6.    Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө: 7.    Дүгнэлт...

Туул голын эрэг дагуух 3.68 га талбайг тохижуулна

Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтыг 3.68 га талбайд хийх юм. Тохижилтын ажлын хүрээнд явган зам, талбай, дугуйн зам, дугуйн болон автомашины зогсоол, амфитеатр,...

Элчин сайд Иан Хоогмартенс-ийг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суух Бельгийн Хаант Улсын Элчин сайд Иан Хоогмартенсийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Элчин сайд Иан Хоогмартенсд Монгол Улсыг Бээжингээс хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэв. Сайд С.Энхболд өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт Бельгийн Хаант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорнод болон...

“Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган зохион байгуулах ажлын хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, холбогдох дарга, мэргэжилтнүүд танхимаар, эрүүл мэндийн харьяа байгууллагуудын...

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Цогтцэций суманд зохион байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК  2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж буй. Уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болохоор тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор “ETT JOB FAIR” нээлттэй ажлын байрны өдөрлөгийг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах тухай” зөвлөмж

2022 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахтай холбоотойгоор зөөврийн рентген аппарат ашиглан сүрьеэгийн үзлэг, цээжний зураг авах үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн байгууллагуудад “Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулах тухай” дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Зөвлөмжийг PDF хувилбараар үзэх  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД

"Эм Энд Жи Констракшн" ХХК-д олгосон газрыг цуцлах албан бичиг хүргүүлэв

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зарим нэр бүхий компанийн газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичгийг хүргүүллээ. Тодруулбал, Хүүхэд залуучуудын соёл амралтын усан парк байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх "Эм Энд Жи констракшн" ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29094 мкв бүхий уг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
11.1 ° C
11.1 °
11.1 °
19%
5kmh
20%
Мяг
14 °
Лха
13 °
Пүр
18 °
Баа
15 °
Бям
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ