21.1 C
Ulaanbaatar
Лхагва, 5 сар 15, 2024

Нийгэм

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 21 аймгийн хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа

Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны (ОББҮХ) Ажлын албаны дарга Б.Алтанзул Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй хийж буй уулзалтад оролцож, ОББҮХ-ны Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй төлөөлөл нь 2022 оны 04 сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод төвлөрч, Ерөнхийлөгчийн Тамгын газар,...

Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг. Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон нутгийн өмчит...

Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн...

Хорооллуудын орц, гарц гаргах асуудлыг зөвшилцөн шийдэхээр болов

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпын гүүрний зүүн хойд хэсэг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хойд талын орон сууцны хорооллуудын орц, гарцыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш таван удаа тухайн газар очиж ажиллан, хэмжилт хийж, иргэдтэй уулзаж, орц, гарцыг шийдвэрлэхээр тохиролцжээ. Олимпын гудамжид гүүрэн байгууламжийг барих явцад...

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон “Сити баз консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний биелэлтийг шалгаж, үйл ажиллагааг сайжруулах санал боловсруулах Ажлын хэсэг тайлангаа танилцуулав. Тус компани таван чиг үүрэгтэйгээр анх 2017 онд байгуулагдсан. Анх 324 хүний орон тоотой байсан бол өдгөө 189 хүн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны...

Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа

“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай дээд лиг"-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. Ер нь...

"Авлига улс орон, хүүхэд, залуучуудын бүх боломжийг булаадаг"

Авлига хүнд суртлыг үгүй хийхийн тулд ил тод, нээлттэй, цахимд шилжихээс гадна хууль эрх зүйн орчин шаардлагатай. Тэгвэл энэ оны тавдугаар 1-нээс Цахим хөгжлийн хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль төрийн бүх үйлчилгээг цахимжуулахад түлхэц өгөх юм. Нийслэл хот ч цаашид цахим шилжилт, авлига хүнд суртлыг бууруулах том амбицтай байна. -Авлигатай тэмцэх газрын гаргасан шударга байдлын үнэлгээг тогтоох судалгаагаар НЗДТГ...

Зургадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байна

Жил бүрийн хаварт бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Тэр дундаа хамгийн их авлига яригддаг салбар бол барилгын салбар. Газрын асуудал, барилгын зөвшөөрлөөс эхлээд барилга хүлээлгэн өгөх, улсын комисс хүлээн авах хүртэл үйл ажиллагааг хүртэл цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ салбарт хийж буй шинэтгэлийн тухайд Хотын дарга ийн өгүүлэв. -Egazar.gov.mn сайт болон аппликэйшн ашиглалтад ороод газрын албаны бүхий л үйл...

Төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй болох тусам авлига, хүнд суртал багасна

Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх нь төрийн байгууллагын гол зарчим. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ зарчим алдагдаж, аль ч шатанд авлига, хүнд суртал газар авч байгааг хэд хэдэн судалгаа нотолдог. Нэгэнт бий болсон энэ тогтолцоог маргааш, нөгөөдөр гэхчлэн богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тэр утгаараа өнөө цагийн мэдээллийн технологийг ашиглаж, цахим үйлчилгээг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр авлига, хүнд суртал эхнээсээ хумигдаж...

Мал төллөлт баруун бүсэд хамгийн их хувьтай байна

 Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.4 сая төл мал хүлээн аваад байна. Энэ жил 28 сая орчим мал төллөхөөс 34.2 хувь нь төллөж, бойжилт 98.6 хувьтай байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мал төллөлтийг бүс нутгаар авч үзвэл: баруун бүсэд 48 хувьтай,хангайн бүсэд 34 хувь,төвийн бүсэд 35.5,зүүн бүсэд 17.2 хувьтай үргэлжилж байна. Энэ сард шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлнэ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
21.1 ° C
21.1 °
21.1 °
26%
4kmh
40%
Пүр
22 °
Баа
11 °
Бям
13 °
Ням
18 °
Дав
23 °
- Advertisement -

Шинэ мэдээ