11.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Нийгэм

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Глазгоу хотноо ажиллаж байна

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Глазгоу хотноо чуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 26 дугаар бага хурлын Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн...

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх...

Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нисдэг тэрэгнүүд техник туршилтын нислэгээ үйлдлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төсөл амжилттай хэрэгжиж буй. Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер...

Явуулын автобустай сургалтыг зохион байгуулж байна

Агаар орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой “Агаар орчны бохирдол хүүхдэд” автобустай үзэсгэлэн, сургалтыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 800 сурагчдад 2021 оны 10 сарын 25-28-ны өдрүүдэд дунд, ахлах ангийн сурагчдад цар тахлын үед мөрдөх журмыг чанд баримтлан зохион байгууллаа. БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургагч багш...

Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчидтэй уулзав

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР БОЛОН ЭМ ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв. Уулзалтад...

С.Амарсайхан: Вакцины хугацаа дуусах болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье

2022 оны Төсвийн төслийн танилцуулгын үеэр Шадар сайд С.Амарсайхан вакцины хугацаа болон 3 дахь тунтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Вакцины 1, 2-р тунд хамрагдсан иргэдээ бүрэн вакцинжуулах Пфайзер вакцины нөөц манайд хангалттай байгаа. Вакцины хугацаа дуусах болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тийм ч учраас АНУ зэрэг орнуудын нэгэн адил "Пфайзер" вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыгаа ч вакцинжуулах бүрэн боломжтой. Вакцин...

Урлаг, соёл, спортынхон, үйлдвэр үйлчилгээний салбаруудаар дамжуулан Бүүстер тунг идэвхжүүлнэ

Урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд, Шадар сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, нийслэл хотын удирдлагууд өнөөдөр тухайн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Цар тахлын нөхцөл байдал багадаа 5 жил үргэлжлэх учраас дэлхий нийтээрээ эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримталж буй. Ковидын...

Хүн амын 30 хувь нь III тунд хамрагдахад халдварын тохиолдлын тоо 80 хувь буурна

Коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдаад нэг жил орчмын хугацааг үдлээ. Халдварыг дотоодод алдсан тухайн үед бидний цорын ганц итгэл найдвар вакцин байсан юм. Зөвхөн манайх ч бус, цар тахлын анхны тохиолдол БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдэн, АНУ, Итали зэрэг орнуудад халдварын тохиолдол хэдэн саяар тоологдож эхлэх үед хүн бүр вакциныг л хүлээж байсан цаг саяхан. Түүнчлэн вакцин ч шил шилээ даран үйлдвэрлэгдэж...

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ: Улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

Дэлхийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувьд өндөр хэвээр байна. Тухайлбал, шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцын тоо, хаагдаж байгаа цахилгаан станцын тоог давсаар байна. Нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаагаас эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд дээд цэгт хүрэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн юм. Энэ нь цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөнтэй холбоотой аж.

Радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний "Мастер класс 2021" сургалт зохион байгуулагдав

Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монголын интервеншналь радиологийн нийгэмлэгтэй хамтран өндөр давтамжит радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний МАСТЕР КЛАСС 2021 сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ буюу Radio frequency ablation (RFA) эмчилгээ нь зовиур багатай ялангуяа элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, нойр булчирхай, умайн хавдруудыг бүрэн эмчилж эдгээх боломжтой орчин үеийн дэвшилтэт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
11.1 ° C
11.1 °
11.1 °
19%
5kmh
20%
Мяг
14 °
Лха
13 °
Пүр
18 °
Баа
15 °
Бям
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ