-3.9 C
Ulaanbaatar
Бямба, 5 сар 4, 2024

Нийгэм

Нийслэлийн Засаг дарга Унгарын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд эрхт Элчин сайд Др.Обрущанский Борбала Аннаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Унгар Улс 1950 онд дипломат харилцаа тогтоож, өдгөө 70 гаруй жил өнгөрч буйг цохон тэмдэглээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, спорт, боловсролын салбарт өргөжин хөгжиж буйд баяртай байгаагаа дурдлаа. Түүнчлэн, цаашид нийслэл...

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг энэ сар дуустал авна

Арилжааны банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал ипотекийн зээлийг эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт цахимаар хүлээн авч буйг Төв банк мэдээллээ. "COVID-19" цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд 1 дүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52 384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Өнгөрсөн оны 11...

Ирэх сард дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо. 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлнэ

БОАЖЯ ирэх дөрвөн жилд цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, жуулчдын урсгалыг богино хугацаанд буцаж бий болгоход гол үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Ингэхдээ аялал жуулчлалын салбарыг хөгжлийг монгол орны бүс бүрийн онцлогт тохирсон байдлаар хөгжүүлэх, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой. Юуны түрүүнд, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтраад цар тахлын дараах аялал...

Сүүлийн 24 цагт 11 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 11 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-ээс мэдээллээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 703 хүнд шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1667 болж бүртгэгдэж байна.

Ж.Сандагсүрэн: Нийслэл саарал ус түлхүү ашиглах бодлого барина

Монголын Мянганы сорилын сангаас Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Олон улсын усны байгууллага (IWA)-аас Ус суваг усжуулалтын газарт AquaRating аудитыг хийсэн байна. Өнөөдөр УСУГ-т олон улсын усны байгууллагын сертификатыг гардууллаа. Энэ нь тус сангийн санхүүжилтээр манай улсад хэрэгжихээр төлөвлөгдсөн гурван том төсөл хэрэгжихэд чухал үр нөлөөтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг газрын доорх усны...

Нийслэлээс орон нутаг руу иргэдийг татан авах ажиллагааг зогсоов

УОК-ын шийдвэрийн дагуу аймаг, орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан иргэдийг зохион байгуулалттай татан авах ажиллагааг энэ сарын 27-ны 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Коронавируст халдвар нийслэлд голомтлон тархаж байгаатай холбогдуулан орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Харин аймаг, орон нутгийн онцгой комиссоос халдварын голомттой бүсээс шинжилгээнд хамрагдсан иргэдээ зохих журмын дагуу нэгдсэн зохион байгуулалттай татан авч байсан юм. Гэвч Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өнөөдөр...

Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа. Энэ үйл ажиллагааны...

Хэн нь хэн бэ: Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ыг хэн, хэн удирдаж байна вэ

Нийгмийн нөхцөл байдал, иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн асуудал болон тухайн дүүрэгт хийж, хэрэгжүүлэх бүхий л ажлыг гарын арван хуруу шиг мэдэж байх ёстой хүн бол дүүргийн ИТХ-ын дарга нар билээ. Тэд дүүргийнхээ иргэдийн асуудлыг шийдвэрлэх, сонсох, хэрэгжүүлэх гол үүргийг гүйцэтгэдэг менежерүүд юм. Мөн төсөв санхүүг ч хаана, юунд, хэрхэн зохицуулах вэ гэдэг гол шийдвэр тэднээс гарах учиртай. Тиймээс нийслэлийн есөн дүүргийн “гал тогоо”-г...

13 хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-өөс мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр хийсэн PCR шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 12 039 хүнд шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол 1656 болж бүртгэгдэж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
86%
3kmh
0%
Ням
13 °
Дав
19 °
Мяг
22 °
Лха
9 °
Пүр
12 °
- Advertisement -

Шинэ мэдээ