9.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 20, 2024

Нийгэм

QR бүртгэл хангалтгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг хийхгүй байх, үйлчлүүлэгчдээ бүрэн хамруулаагүй...

БНСУ руу хоёр удаа нислэг үйлдэнэ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын чиглэлийн дагуу энэ сард БНСУ руу хоёр нислэг үйлдэнэ. Тодруулбал, энэ долоо хоногийн баасан гарагт болон энэ сарын 31-нд БНСУ-аас иргэдээ татан авах аж. УОК-оос хоёрдугаар сараас эхлэн гадаад руу тогтмол тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж, тусгаарлах байруудыг бэлдэж байна. Нислэгүүдийн зөвшөөрлийг гадаад улсуудаас авахаар хүлээж байгаа бөгөөд үүний дараа хуваарийг олон нийтэд тодорхой зарлана гэдгийг Монгол Улсын...

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлагыг бариулж...

Нийслэлд коронавирусний халдварын 9 тохиолдол бүртгэгдэв

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 17-ны өдөр нийтдээ 9115 хүнд PCR шинжилгээг хийхэд 9 хүнд коронавирусний халдвар илэрчээ. Шинээр илэрсэн тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амабасэлмаа мэдээлэхдээ, “Өмнө нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед...

Дараагийн ээлжинд бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөжээ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс буюу 18-ны өдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээг нээлээ. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм. Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн...

Автомашины импорт 52 хувиар буурчээ

Манай улсын нийт импорт өнгөрсөн 7 хоногийн байдлаар 109.3 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ импортод эзлэх гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй мөн харьцуулж үзэхэд хүнсний бүтээгдэхүүний импорт 10 сая ам.доллар буюу 93 хувиар, бусад барааны импорт 4 сая ам.доллароор буюу 15 хувиар өсжээ. Эрдэс бүтээгдэхүүний импорт 6 сая ам.доллароор буюу 22.1...

PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 13-нд хийсэн PCR шинжилгээгээр 10 хүнд коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ хүнд шинжилгээ хийжээ. Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд манай улсад “COVID-19” халдварын 1479 тохиолдол бүртгэгдэж байна.

Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдоно

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн санг файл хэлбэрээр хуулж хороо,...

PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авч үйлчлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах...

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хөдөлгөөн хязгаарлав

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “COVID-19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус хороог хэсэгчлэн энэ сарын 14-ний 06.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хөдөлгөөн хязгаарлав. Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэг байгуулж иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм. Ингэхдээ, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээ авах юм. Иймд тус хорооны иргэдийг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
9.1 ° C
9.1 °
9.1 °
57%
2kmh
40%
Мяг
26 °
Лха
10 °
Пүр
16 °
Баа
19 °
Бям
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ