“Үндэсний шинэ давлагаа”-наас “Инженер залуу үе” төрнө
“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер...
Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.3 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 37.2 хувийг 0-1 нас, 30.5 хувийг 2-4 нас, 17.2 хувийг 5-9 нас, 4.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа...
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 32, өндөр настан 18, эрүүл мэндийн шалтгаантай 9, жирэмсэн 5, бусад шалтгаантай 99 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас...
Ирэх сард хийх тусгай нислэгийн хуваарь гарав
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 10 дугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авна.
Үүнд:
10 дугаар сарын 4-нд Нур-Султан-Улаанбаатар
10 дугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
10 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
10 дугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
10 дугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
10 дугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
10 дугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
10 дугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
10 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
...
Хороодын албан хаагчид харилцан суралцаж, туршлага солилцлоо
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сан хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум” боллоо. Форумд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон есөн...
Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхөд шилэн кабельд суурилсан интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Юнивишн компанийн хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон...
Залуучуудын ногоон наадмын спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийг зохион байгуулах журмаар зөвлөлийг тогтоосон байдаг. 1992 онд нийгэм солигдох тэр үед УБХТН-ийн дарга удирдлагууд Монгол Улсын Засгийн...
Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн...
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм. Энэ асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра...
ААНБ, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлийг 5,0 хувиар төлж эхэлнэ
“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд энэ оны 10 дугаар сарын 1-нээс 2021 оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр нийгмийн даатгалын шимтгэлийг 5,0 хувиар тооцож төлнө.
Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу энэ оны 4...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
70%
1kmh
4%
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -
































