Тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлалаа
2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас жилд 1-2 удаа цусны донорын өдөрлөгийг зохион байгуулан ажилтан, мэргэжилтнүүд цусаа хандивладаг уламжлалтай. Энэ жил “Бусдад амьдрал бэлэглэе” уриан дор цус өгөх сайн дурын ажлыг зохион байгуулсан юм. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлан, иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа.
Насанд хүрсэн хүнд дунджаар 5-7 литр цус...
Ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн майхантай боллоо
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад “Дэлхийн зөн” ОУБ-аас ариутгал халдваргүйжүүлэлтийн иж бүрэн майхныг хүлээлгэн өглөө.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Химийн ажиллагааны салбарын алба хаагчид ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн хэмжээнд тогтмол зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.
“ICT-Expo-2020” үзэсгэлэнг 14 дэх жилдээ зохион байгуулна
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ICT-Expo-2020” үзэсгэлэнг 10 дугаар сарын 9-11-нд Мишээл экспо төвд 14 дэх жилдээ зохион байгуулна.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, АНУ-ын Элчин Сайдын Яам, Huawei, Facebook компани оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах юм.
“ICT-Expo-2020” үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар хэлэлцэх форумыг 10 дугаар сарын 8-нд...
Хонконгоос 124 иргэн эх орондоо ирнэ
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорэйт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газарт тусгаарлана.
Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай...
Амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.
Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, бөөлжих, суулгах, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэнэ.
Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн...
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлүүдэд түр өөрчлөлт орно
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, авто замын шинэчлэлт, засварын ажил хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б “ТЭЦ 4-3, 4-р хороолол-Гандан” , Ч:73 “Зунжин худалдааны төв – ТЭЦ-4” чиглэлүүдээр зорчих иргэд та бүхэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө...
“Цэвэр агаар-цэлмэг тэнгэр” өдөрлөг болж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм . Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийг үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох...
ОХУ-д байгаа иргэдээ энэ сарын 9, 10-нд татна
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийг энэ сарын 9, 10-ны 09.00-18.00 цагт Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болсон талаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.
Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийг “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа...
Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт /2020.09.04/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Өмнөговь аймагт хийгдэж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн явц байдал, нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
71%
0kmh
40%
Баа
-13
°
Бям
-11
°
Ням
-18
°
Дав
-22
°
Мяг
-17
°
- Advertisement -

































