“Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх журам” батлагдлаа
Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтад “хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах”, 11.3 дах хэсэгт Засгийн газар үүнтэй холбоотой журам боловсруулахаар заасан.
Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой...
ЛАМХАЙ НАР ГЭРИЙН ТУСГААРЛАЛТАА “НАЙРАМДАЛ”-Д ӨНГӨРҮҮЛНЭ
Засгийн газрын 6-р сарын 1-ний хуралдааны шийдвэрийн дагуу Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор ирсэн 179 ламхай 21 хоногийн тусгаарлалтаас өнөөдөр гарлаа.
Тэдний 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд. Тиймээс гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлах шаардлагын дагуу хөдөө орон нутаг руу явуулах, эсвэл хотод айлд тусгаарлах нь эрсдэлтэй хэмээн үзэж хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт хорио цээрийн дэглэмийн...
Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Тэргүүлэгч Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нарыг чөлөөлж, төлөөлөгч Н.Баярмөнх, М.Халиунбат нарыг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах санал орууллаа. Харин Ардчилсан намын бүлгээс Тэргүүлэгч Ё.Цацралтуяаг чөлөөлж, төлөөлөгч Ц.Одонтунгалагийг Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргав. Ээлжит бус XI хуралдаанаар тухайн асуудлыг...
Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашин гардууллаа
Улаанбаатар хотын хэмжээнд хоногт зам, тээврийн ослын 300 орчим дуудлага бүртгэгддэг. Эдгээр дуудлагад 24 цагийн турш нэг дүүрэгт дунджаар 8-10 автомашин хүрч үйлчилдэг ажээ. Өнгөрсөн гурван жилд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгсөн юм.
Тэгвэл энэ удаа дахин бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өглөө. Ийнхүү Тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40...
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан маргааш болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан долдугаар сарын 3-ны өдөр буюу маргааш 10.00 цагт эхэлнэ.
Тус хурлаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Давхар цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ
Нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан автобус 36-гааг шугаманд явуулна. Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр авч байгаа ажээ. 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас нэг цэнэглэлтээрээ хоёр өдрийн үйлчилгээнд...
Чойжин ламын сүм музейн дэргэдэх гудамжийг “Лодонгийн Түдэвийн гудамж” болголоо
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 метр замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргалаа.
Тус замыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон юм. Өдгөө тохижуулах ажлыг хийж буй.
Ташрамд...
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудад олгох орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн Орон сууцны корпорацаас гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах, залуу гэр бүлийг дэмжих, түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр зэргийг үе шаттай хэрэгжүүлж байгаа билээ. Зарим онцлох ажлаас дурдвал Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын аманд 2000 өрхийн орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр эхлүүлэв. Мөн зорилтод бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг Тэргүүлэгчдийн шийдвэрээр эхлүүлээд байна. Мөн...
ОХИДОД ЗОРИУЛСАН ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШИН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өсвөр насны охидод сарын тэмдгээ хянах, тэмдэглэл хөтлөх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл авахад нь туслах зорилгоор бүтээсэн гар утасны ОКИ аппликейшний Монгол дахь цахим нээлт 2020 оны 6 дугаар сарын 29-нд боллоо. Тус аппликейшний нээлтийг КОВИД-19 цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Сарын тэмдэг нь хэдийгээр бүх охид, эмэгтэйчүүдэд ирдэг, энгийн жам ёсны зүйл боловч дэлхий дээрх хамгийн хаалттай сэдвүүдийн...
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хуралдаанаар гудамж нэршүүлэх, нийслэлийн өмчит хөрөнгө бүртгэж авах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан товлон зарлах тухай хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлаас товч дурдвал Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, их соён гэгээрүүлэгч, Л.Түдэвийн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
78%
0kmh
6%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
- Advertisement -
































