Нийслэлийн халамж асрамжийн төвүүдэд дөрөв дэх удаагийн ариутгал хийгдлээ
Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, халамж асрамжийн төвүүдэд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, бэлэн байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 удаагийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийт 30 объектын 70,800 м2 талбайд хийгдлээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Хүүхдийн халамж асрамжийн 17 байгууллагын 28 төвд 864 хүүхэд амьдарч байна.
Халамж асрамжийн төвүүдийн үйл ажиллагаа, хүүхдийн нөхцөл байдал...
НӨАТ-ын баримтын эхний улирлын бүртгэл өнөөдөр хаагдана
НӨАТ-ын төлбөрийн энэ оны эхний улирлын бүртгэл өнөөдөр дуусч байна.
Тодруулбал, Сангийн яам, татварын байгууллагаас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал тутам олгохоор болсон. 2020 оны эхний улирлын буцаан олголтыг энэ 4 дүгээр сард олгохоо мэдэгдээд буй. Тиймээс НӨАТ-ын эхний улирлын төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн өдөр өнөөдөр 4 дүгээр сарын 8-ны оройн 23.59 цагаар тасалбар болж байна.
Баримт бүртгэгдэж дууссаны дараа НӨАТ-ын буцаан олголтын...
Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна
Он гарсаар 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 6 аймгийн 17 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийн улмаас 51.018 га талбай, 3 айлын өвөлжөө шатжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 26.4 хувиар, хохирлын хэмжээ 40.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй...
Баянхошуунд 11000 айл өрх төвийн дулаанд холбогдох боломж бүрдлээ
Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус станцын үйл явцыг шалгаж, ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудал бий эсэх асуудлаар газар дээр нь очиж ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах тус станц нь ашиглалтанд орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах...
Хачигт халдвараас сэргийлье
Хачигт халдварын идэвхжлийн үе ирж байгаатай холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэд хачгийн идэвхжлийн үед буюу 4-10 дугаар сард биедээ, ялангуяа толгойн үстэй хэсэгт хачиг орсон эсэхийг өдөр тутамд шалгаж байх;
Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч явах, хачиг илэрсэн тохиолдолд яаралтай авч хаях;
Хөдөө болон ойд явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд...
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил тогтооно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал маргааш хуралдана. Уг хурлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 268 га талбайд гэр хорооллыг барилгажуулах “Яармаг” төслийн байршлыг хэлэлцэх юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн иргэдээс авсан судалгаагаар 80.3 хувь нь Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.
Төрийн олон талт үйлчилгээг гэр хороолын иргэд дэргэдээсээ авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ...
“Монголчуудын угийн бичиг удмын сан“ сэдвийн хүрээнд санал солилцох уулзалт боллоо
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.4.2 дэх зорилт, Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан “Угийн бичиг хөтлөх” журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/221 дүгээр тушаалаар батлагдсан Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх 2018-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 54 дүгээр заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд салбарын хэмжээнд 2020 онд Гэр бүлийн талаарх зорилтот судалгаа хийх,...
Сэтгэл зүйн цахим үйлчилгээ нэвтрүүллээ
Дэлхийд COVID-19 өвчлөл тархсан нөхцөл байдлын улмаас Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлсэнтэй холбоотойгоор сэтгэл зүйн цахим үйлчилгээг нэвтрүүллээ.
СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ АЛДААТАЙ БОДЛУУД
1. Маш олон хүмүүс сэтгэцийн асуудалтай хүнд л сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй гэж боддог. Бид өдөр тутам том, жижиг асуудалтай нүүр тулдаг ба тэдгээрийг зохистой байдлаар шийдээгүй үед асуудал хяналтаас гарч, илүү аюултай болдог. Харин...
Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан.
Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн хурлаас дараах зөвлөмжийг гаргав.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
76%
0kmh
0%
Дав
-10
°
Мяг
-18
°
Лха
-19
°
Пүр
-16
°
Баа
-12
°
- Advertisement -































