"Алдарт эх" одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно
"Алдарт эх" одонгийн мөнгийг өнөөдөр олгоно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.
Одонгийн мөнгөнд 29,4 тэрбум төгрөг улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгох юм байна. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог.
Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй аж. Шинээр одонгийн мөнгө авах эхчүүд харилцах данс болон өргөдлөө сум, дүүргийн хорооны нийгмийн ажилтанд...
Дүүргийн Засаг дарга нарын гэр хороололд ажиллах хуваарийг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг өнөөдөр НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа.
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа. Дүүргүүдийн Засаг дарга нар өнөөдрөөс эхэлж, хорооныхоо иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй...
Сайжруулсан түлшнээс гарах үнсийг ангилж ялган, боловсруулах төслийн явцтай танилцлаа
Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороодод туршилтаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд өнөөдөр Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Сонгинохайрхан дүүргийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр...
Угаар мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж болохгүйг санууллаа
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна....
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 /Цэргийн бүртгэлийг Аймаг, Нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна./ Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаал, /Цэргийн бүртгэл явуулах журам/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1248 дугаар захирамжийн дагуу Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 07-ний өдрүүдийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд...
Монгол Улс, БНСУ-ын харилцааг Стратегийн түншлэлд хүргэнэ
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаад баяртай байгаагаа тодотгов.
Ноён Элчин сайд Ли Ё...
НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
Өнөөдрөөс 912 мянган иргэний НӨАТ-ын буцаан олгох урамшууллын 142 тэрбум төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ.
Татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой цаашид НӨАТ-ын буцаан олгох урамшууллыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны 1 дүгээр улирлын буцаан олгох урамшууллыг 4 дүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөснийг өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм.
2016 оноос татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан...
Товчоодод эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг эхлүүллээ
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамж, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2020 оны “Шуурхай штаб байгуулах тухай” 02 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд НЗДТГ дээр 24 цагийн үйл ажиллагаатай шуурхай штаб ажиллаж байгаагаас гадна 2020 оны хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодод коронавирусын халдвараас сэргийлэх,...
Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулахад хувийн хэвшлийнхэний дэмжлэгийг авна
Хотын Захирагч С.Амарсайхан /2020.02.06/ нийслэлийн онцгой комиссын зарим гишүүнтэй коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, үүрэг даалгавар өгсөн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Өчигдөр орой би томуу, томуу төст өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээр очиж ажиллалаа. Эмнэлгийн эмч, албан хаагчид байгаа нөхцөл боломжиндоо...
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
Өчигдөр орой 22:00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
84%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-23
°
Ням
-15
°
Дав
-12
°
- Advertisement -
































