2.1 C
Ulaanbaatar
Баасан, 9 сар 20, 2024

Нийгэм

Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орлоо

БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оржээ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 05-ны хооронд амраах хуваарьтай байв. Гэвч БСШУС-ын сайд өнөөдөр тушаал гаргаж, Нийслэлийн ЕБС-ийн амралтыг 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-н хүртэл амраах болжээ. Харин аймаг, сум, багийн сургуулиудыг 3 дугаар сарын 26-наас 4...

Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 60 мянган төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. IV ангиллынх бол 50 мянган төгрөг байхаар тогтсон байна. Хаврын тариалалтыг хэвийн явуулах, өнгөрсөн онд байгалийн гамшгийн улмаас ургац алдсан тариаланчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих санд байгаа үрийн буудайн үнийг хөнгөлөхөөр шийдвэрлэв. Улаанбуудайн урамшуулалд зориулж өнгөрсөн оны...

“Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлснээр 3600 ажлын байр бий болно

Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар тогтлоо. Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5,7 дахин өснө гэж тооцоолж байна. Манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур,...

“Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлнэ

Хот, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан агентлаг байгуулах талаар судалж танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт үүрэг болголоо. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ажилтнууд болон ногоон бүсийн байгаль хамгаалагч нарт агаарын бохирдлыг бууруулахад хяналт тавих байцаагч, хороодын ахлагч нарт орон тооны бус байцаагчийн эрх олгохоор болов. Нийслэлээс орон нутагт шилжин мал аж ахуй, газар тариалан эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжин ажлын байраар хангаж, урамшуулах...

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй болголоо

Таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийг оюутнуудад хүүгүй олгож байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ингэснээр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж байна. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм. Тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд дарамт болохгүй гэж...

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 02 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд, малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх...

Б.Пүрэвдорж гишүүн нутгийнхандаа малын тэжээл тараалаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нутгийнхандаа малын тэжээл тараажээ. Тэрбээр орон нутагт ажиллахдаа цас зудтай хүнд үед малчдынхаа сэтгэл санааг дэмжиж, амжиргааны гол эх үүсвэр болсон малаа онд оруулахад нь хувь нэмэр болгох үүднээс ийн тусалжээ. Гишүүн таван суманд нийт 125 тн хорголжин тэжээлийг үнэ тэлбөргүйгээр олголоо. Өвөлжилт хамгийн хүнд байгаа Чандмань суманд 25, Зэрэг, Дарви, Дөргөн, Цэцэг сумдад тус бүр 20 тн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүйгээр...

Замын цагдаа нарт амны хаалт бэлэглэлээ

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан “HAPPY” ХХК нь Замын цагдаагийн албаны нийт алба хаагчдад сар шинийн баяраар ажил үүргээ хэвийн, амжилттай гүйцэтгэхэд нь амжилт хүсэж дахин ашиглах боломжтой РМ2,5 шүүлтүүртэй 800 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ. Түүчнлэн тус компани нь зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Замын цагдаагийн албатай тогтмол хамтран ажиллаж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд ослын хор уршгийг ойлгуулах зорилго бүхий видео сэрэмжлүүлгүүдийг...

Ерөнхий сайд “The Japan Times” сонинд ярилцлага өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “The Japan Times” сонинд ярилцлага өглөө. Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх талаар ойрын хугацаанд болон ирээдүйд хэрэгжүүлэх бодлого, Монгол Японы найрамдалт харилцааны түүх, харилцаагаа өргөжүүлэх зорилтын тухай тэдний асуултад хариуллаа. Ирэх жилүүдэд Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. “The Japan Times” сонин нь 122 дахь жилдээ тасралтгүй...

Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан нээгдлээ

Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 6000 орчим үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Тэдний мэдээллийг нэгдсэн санд оруулж, түүнд үндэслэн үйлдвэрлэгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх, дэмжлэгийг оновчтой зохион байгуулах зорилгоор аж үйлдвэрийн салбарын Цахим мэдээллийн санг Монголд анх удаагаа бий болгоод байна. Цахим мэдээллийн сангаар дамжуулан дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллээр хангах, төр хувийн хэвшлийн бодит...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
2.1 ° C
2.1 °
2.1 °
87%
3kmh
75%
Бям
10 °
Ням
14 °
Дав
14 °
Мяг
11 °
Лха
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ