2.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 7, 2024

Нийгэм

Хотын удирдлагууд ээжүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигаар Улаанбаатар хотын хэмжээнд Алдарт эхийн 1 дүгээр одонгоор 160, 2 дугаар одонгоор 2992 ээж өчигдөр шагнагдлаа. Төрийн одонг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулав. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Юуны өмнө энд цугласан ээжүүддээ олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярын мэндийг дэвшүүлье....

Автобусаар зорчсон хүүхдүүдэд бөмбөлөг бэлэглэнэ

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож  байна. Энэхүү өдрийг тохиолдуулан  Улаанбаатар смарт карт компани 40 мянган ширхэг бөмбөлгийг бяцхан багачуудад бэлэглэх гэнэ. Уг үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилгаар ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчсон хүүхдүүдэд өгөхөөр болжээ. Дашрамд сонирхуулахад, жолооч нар автобусаа чимэглэн, нийтийн тээврээр үйлчлүүлэгч...

С.Батболд:“Аз жаргалтай Улаанбаатар” зорилтын хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд” ёслолын арга хэмжээг нийслэлийн ЗДТГ-аас их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгууллаа. Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэлсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийт хүүхэд багачууддаа хандаж баярын мэнд хүргэсний зэрэгцээ хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. Тэрбээр, “Миний хувьд ч хүүхдийн...

Д.Оюунхорол сайд 3000 орчим хүүхэдтэй хамт баярлалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хүүхдийн инээмсэглэл өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт БЗД-ийн 3000 орчим хүүхэд багачууд цуглаж, Д.Оюунхорол сайдтай хамт хүүхдийн баярлаа тэмдэглэсэн юм. Өдөрлөгийн үеэр БОАЖЯ-наас “Хүүхэд ба байгаль” “Нийслэл хоттойгоо танилцъя” “Хог бүрийг чихрээр сольё” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 160 хүүхдийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон Түүхийн музей үзүүлсэн байна. Энэхүү аялалыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын...

10 мянган хүүхдэд үнэгүй сүү тараав

ХХААХҮЯ, Монголын сүүний нэгдсэн холбоо, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран өнөөдөр 10 мянган хүүхдэд үнэгүй сүү тараах арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлэхдээ, “Засгийн газраас “Эрүүл хүнс–Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Аяны хүрээнд сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуй, сүү боловсруулах салбарыг хөгжүүлэх, сүүний хэрэглээг дэмжих талаар олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна....

Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэн агсны зээд амласан байраа өглөө

Манлай баатар Ж.Дамдинсүрэн агсны хүү Долсон вангийн зээ охин Лхамжав гуай Дархан хотод нийтийн байранд амьдардаг талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө олонд хүрсэн. Уг мэдээлэлтэй зэрэгцээд Их аварга Д.Дагвадорж өөрийн хүндэтгэж явдаг эх орончийн үр удам ийн амьдарч байгаад эмзэглэж байгаагаа илэрхийлээд, түүнд 2 өрөө байр бэлэглэнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл амласан байраа өгч, Лхамжав гуайг байранд нь оруулсан талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Мөн...

Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардууллаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Г.Өнөржаргал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, математикийн хичээлийн улсын олимпиадын аварга Т.Өнөболд, Баянзүрх дүүргийн Их...

Хүүхдүүдийг сонсох өдөртэй боллоо

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хүүхдээ сонсох өдөр”-ийг бий болгох тухай тогтоолын төслийг танилцуулж 100 хувийн саналаар баталлаа. Ингэснээр тогтоолын дагуу жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гарагийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэхээр болж байна. Энэ үеэр хотын дарга “Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2 дугаар хуралдаанаар жил бүрийн тавдугаар сарын сүүлийн 7 хоногийн лхагва гаригийг “Хүүхдээ сонсох өдөр” болгосныг албан...

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ

Фитч агентлаг энэ сарын 28-ний өдөр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү шийдвэрийн дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ. ОУВС-аас Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөр нь Фитч агентлагийн 2017 оны  хоёрдугаар сарын 20-ны өдрийн зэрэглэл тогтоох нөхцөлд Монгол улсын зээлжих зэрэглэлийг “В- Тогтвортой” ангилалд хадгалах үндэслэл болсон байна. Мөн энэхүү хөтөлбөр нь дунд хугацаанд...

ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг өгчээ

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээжээ. Баярынх нь бэлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн гардууллаа. Тэрбээр хүүхдүүдийн асран хамгаалагчдад хандан “Бага насны хүүхдүүд түлэгдэх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Та бүхэн үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлээрэй” гэж захилаа. Хүүхдүүд голдуу...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
2.1 ° C
2.1 °
2.1 °
75%
1kmh
0%
Лха
14 °
Пүр
9 °
Баа
6 °
Бям
11 °
Ням
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ