-10.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Фото мэдээ

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол,...

Хүнс хөдөө аж ахуйн салбарынхан нээлттэй ажиллаж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 36,1 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 53,8 хувь тус салбарт ажиллаж байна. Энэхүү салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Иргэн танд зөвлөе” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж үг хэлэв. “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ...

МУИС лазерын судалгааны лабораторитой боллоо

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэй МУИС-д түшиглэн 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “Лазерын судалгааны лаборатори” байгуулав. Тус лабораторийн нээлт өнөөдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоотод болов. Нээлтийн үеэр тус лабораторит лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүнийг үзэх боломжтойгоос гадна лазерийн машинуудын үйл ажиллагааг харууллаа. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж...

Шарын голын уурхайчид шаардлага хүргүүллээ

Эрчим хүчний зохицуулах хорооны гадна талбайд Шарын голын уурхайчдын төлөөлөөгч нар эрчим хүчний салбарын удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороон дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө...

16 настнууд "Иргэний андгай" өргөлөө

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 63137 хүүхэд 16 нас хүрч байна. Тэдний төлөөлөл болж 850 хүүхэд Төрийн ордонд иргэний андгайгаа өргөлөө.  Ерөнхий сайд Г.Занданшатар иргэний андгай өргөх ёслолд оролцож,16 настнуудад баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр “1924 оны...

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ. Манай улсад энэн шиг...

Хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Цаазын ялыг сэргээх тухай Ерөнхийлөгчийн саналаас эхлээд хэлэлцэх халуухан сэдвүүдтэй хаврын чуулган өнөөдрөөс ирэх долоодугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. УИХ-ын дарга М.Энхболд энэ хаврын чуулганаар гишүүдийн хариуцлага, ёсзүйг сайжруулах шаардлагатай байгааг хэлэв. Тэрбээр чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ "Иргэдийг бухимдуулж, төрд итгэх итгэлийг алдуулж байгаа хариуцлага, ёсзүйн асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг...

Усанд автсан байршилд эрсдэлийн үнэлгээ хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар Зайсангийн зүүн тал /Соёмботой уул/-ын орчмын үерт автсан байршилд ажиллан, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ хэсгийн усанд автсан бүсэд 28 айл амьдардаг бөгөөд тэдгээрийг нүүлгэн шилжүүлээд буй. Хан-Уул дүүргийн удирдлагуудын зүгээс усанд автсан хэсэгт амьдарч буй 10 өрх газрын бичиг баримтгүй, түрээсээр...

Утааны эсрэг аав, ээжүүд жагслаа

Утааны эсрэг ээж аавууд" ТББ энэ жил агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийхээр төлөвлөсөн билээ. Эхний жагсаал нь өнгөрсөн сарын 10-нд Хотын захиргааны гадаа Хотын дарга С.Батболдод хаягласан байсан. Харин хоёр дахь жагсаалаа өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан Ялалтын талбайд жагслаа. Тэд хүний эрх хамгийн ихээр зөрчигдсөн нөхцөлд амьдарч байгаа иргэдийнхээ өмнөөс дуугаран ийнхүү жагсан юм. Жагсаалд...

Нэгдүгээр эмнэлэг өнгө төрхөө шинэчиллээ

Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Анх 1925 оны аравдугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
67%
1kmh
75%
Пүр
-6 °
Баа
-20 °
Бям
-20 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ