-24.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Фото мэдээ

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараахыг шаардан жагсав

ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр боллоо. Нам бус залуусын хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Нэхүүл" жагсаалд оролцогчид Төрийн Ордны гадаа ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулган шаардах бичиг хүргүүллээ. Жагсагчид өргөсөн тангарагаасаа буцсан нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагыг тавьсан байна. Харин уучлал хүсэх нь ард түмнийг доромжилсон хэрэг учраас хүлээж авахгүйгээ тус бичигт илэрхийлжээ.  

Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг олон нийтэд танилцуулна

Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа зарлаж, олон нийтээр хэлэлцүүлж байна. Үндэсний стратегийг боловсруулахад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, төр болон хувийн хэвшил, ШУА-ийн эрдэмтэд, их, дээд сургуулийн багш болон гадаадад энэ чиглэлээр ажиллаж буй залуучуудын саналыг нэгтгэж, олон нийтэд танилцуулж байгаа юм. Энэхүү стратеги нь...

2022 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

  Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2022.08.22) 10 цаг 01 минутад гишүүдийн 56,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.     Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ээлжит  бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн онцгой анхаарах асуудлууд болон эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан...

Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, бөхийн спортыг шинэ түвшинд гарган олон арван шилдэг тамирчин, дасгалжуулагч бэлтгэн Монгол Улсад бөхийн спортыг хөгжүүлэхэд жинтэй...

Оюутнууд сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн тайван жагсаал хийлээ

МУИС-ийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны талбайд тайван жагсаал хийлээ. Энэ жил МУИС-ийн сургалтын төлбөр 19.9-24.7 хувь нэмэгдсэн бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр 800 мянгаас нэг сая төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тус сургуулийн 20 мянган оюутнуудын ар гэрт дарамт учруулж байгааг оюутнууд эсэргүүцэн сургуулийнхаа удирдлагуудад дуу хоолойгоо хүргэхээр нэгдэж ийн тайван жагсаал зохион байгууллаа. МУИС-ийн Оюутны Холбооны Тэргүүн Г.Мандах, “Бид эдийн засаг, иргэдийн...

Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг гардууллаа

Эрдэмтэн судлаач Ринчингийн Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртэж уг шагналыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын 70-р чуулганд оролцох үеэр төлөөлж авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Сайд А.Цогцэцэг эрдэмтэн судлаач Р.Арсланд шагналыг гардуулж баяр хүргэлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит шагналыг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жил...

Нарантуулд гарсан галыг бүрэн унтраалаа

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны павильон шатаж байна гэсэн дуудлага өдрийн 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно.

Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав. 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны...

“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилгоор “Бэлэн бай” аян зохион байгуулж буй. Энэ хүрээнд Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа, мөн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Туркийн зүүн өмнөд бүсэд газар хүчтэй...

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Хаан Төрийн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
0kmh
19%
Лха
-8 °
Пүр
-8 °
Баа
-18 °
Бям
-23 °
Ням
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ